Зун цаг Орос улсад –угсаатны наадмын цаг гэлтэй. Фолк-хөгжим юм уу ардын бүжгийн хамтлагууд нэг хотоос, нөгөө хот руу арай ядан амжиж ирцгээж байна. Учир нь гэвэл манай улсын хамгийн “наадамч”мужийн  нэгд – богинохон зуны улиралтай  байгалийн сайхан нутагтай  Сибирь болон Өвөрбайгалийн өвөрмөц  олон ястаны нутаг зүй ёсоор ордог юм. Сур харвах наадмын зэрэгцээ нүүдэлчдийн баярын нэг бол энэ бүс нутагт уламжлал болсон Ёрдын байр наадам юм. Ёрд уулынхаа бэлд гар гараасаа барилцан хөврөлдөн бүжихээс энэхүү наадмын нэр үүдэлтэй аж.  Баярын үеээр дуулах, бүжих, жад хаях болон сум тавьдаг ажээ.  Энэ удаа баярыг  Эрхүү мужид зохион явуулжээ.  Наадамд оролцохоор нүүдэлчин ардуудын үр сад цугларчээ: монгол, халимаг, тува, татар, якут, буриад. Тэд бүгд Ёрд уулынхаа дэргэд,  түүдэг гал тойрон   гар гараасаа барилцан, буриад    ардын уламжлалт Ёхор бүжгийг хөгжилдөн бүжицгээнэ. Урьд цагт 700 доош хүн Ёрдын тоглолтууд ирвэл, муу жил айсуй хэмээн, наадмыг тараадаг байжээ. Харин ирэх жил яавч сайхан жил гарах нь байна даа. Яагаад гэвэл саяны Ёрдын наадамд 5000 зочин цугларсан юм. Ёрдын тоглолтууд – энэ бол ард түмэн өөрийн үндэсний спортын төрлөөр оролцдог биеийн тамир, спортыг байр юм. Энэ тухай Эрхүү мужийн биеийн тамир, спорт болон залуучудын бодлогын сайд Игорь Иванов ингэж ярьлаа: «Эрхүү мужийн болон Буриад улсын оршин суугчид буриад үндэсний бөх үзүүлэв. Якутууд үсрэх тоглолтыг үзүүлэв, тэд 11 удаагийн үсрэлтийг  хөл солин үсэрч нааддаг юм билээ. Монголын тамирчид оролцогчид болохоор өөрсдийн үндсэний бөхийн барилдаан, болон сур харваагаар оролцсон.  Түүнчлэн  Ердын тоглолтуудын үеээр биеийн тамирын  олон төрлийг багтаасан  “баатаруудын” тоглолтыг зохион явуулсан. Энэ нь мод татах болон 10 км жинтэй чулууг хол хаях. Ихэнх оролцогчид бас нэгэн төрөл дутуу байна гэж үзсэн. Тэр бол морины  уралдаан. Ирэх жилээс бид морины  уралдаан оруулахаар одооноос төлөвлөж байна. Одоо Буриад улсад үндэсний биеийн тамирын төрлийг хөгжүүлэхэд их анхаарч байна.  9-р сард бид биеийн тамирын сургууль нээх гэж байна.  Сургуульд үндэсний спортын төрлийн шилдэг дасгалжуулагчид спортын төрлүүдээр хүчээл заана. Цаашид бид спортын төрлүүдийг цолтой болгохоор төлөвлөж байна» гэж хэлсэн. Эрт цагт Ердын тоглолтуудад  ялсан баатрууд  хамгийн сайхан бүсгүйг эхнэр болгон авдаг байжээ. Урьдын адил одоо ч гэсэн баярын үеээр хамгийн сайхан бүсгүйг шалгаруулж байна. Яг л нөгөө дэлхийн  сайхан бүсгүйн уралдаан тэмцээний нэгэн адил бүсгүй нь сайхан зүс царай, нуруу туруугаас гадна ухаан, бодол тэгш, өндөр  боловсролтой байх ёстой  юм.  Ингэхдээ бүсгүйчүүд өөрийн уламжлал ёс заншил, хэл соёл, түүх шашдираа сайн мэдэх ёстой гэнэ. Ёрдын тоглолтууд  Эрхүү мужид гарв дахь удаагаа зохиогдож байна. Энэ нь яг л нөгөө Билгийн тооллын хуанлигаар Цагаан сар, Японд сакура цэцэглэдгийн нэгэн адил  болдог бөгөөд энэхүү наадамд дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан оролцохоор ирж байна.