Иракийн ерөнхий сайд Нури аль-Малик 7-р сарын 17-нд Хятад улсад анхны албан ёсны айлчлал хийж эхлэнэ. Америкийн цэргийг энэ оны шувтаргаар Иракаас гаргах тухай Вашингтон Багдад хоёр зарлан мэдээлснээс хойш анх удаа дээд хэмжээний хэлэлцээ Бээжинд хийх юм. Цэргийнхэн Иракаас гарч явах тушаал Пентагонээс авчээ. Харин Багдадаас америкийн цэргийг үлдээх хүсэлт тавьбал энэ тухай шийдвэр даруй гаргахаа Вашингтон мэд үүлсээр байна. Бээжин Нури аль-Маликын айлчлалаар завшиж иракийн удирдлагын байр сүүрийг тодруулах бололтой. Энэ нь Хятад улсын арилжааны ба стратегийн ашиг сонирхолтой холбоотой. Иракийн ерөнхий сайдтай уулзаж ярилцах зүтгэлтнүүд  АНУ ба түүний холбоотнуудын цэргийг Иракаас гаргаснаас хойшхи өөрийн хувилбарыг санал болгож магадгүй. Эдгээр нь хямд зээл, тээвэр, нийгмийн дэд бүтцийн хөгжилд үзүүлэх тусламж, ардын хэрэглээний хямд бараагаар зах зээлийг дүүргэх  арга хэмжээ зэрэг билээ. Санал санаачилга нэлээд сонирхолтой байна. Юу гэвэл шинэ засгийн газар АНУ-ын цэргийг гаргаж т өдийгүй аж амьдралыг сайжруулна гэж иракийн хүн ам найдаж байна. Хянан шалгах үүргээ алдахгүй юм бол АНУ цэргээ Иракаас гаргана. Тус улс цэргийн хүвийн 100 гаруй компанийг тэнд байгуулаад байна. Арми ул хөдлөх хөрөнгөө компаниудад дамжуулж өгөх юм. Иракийн засгийн газар америкийн төлөөний байр с үүрь баримтлавал зээл олгож, улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Энэ нь хятадын ашиг сонирхолыг бэхжүүлэх замд саад учруулна гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч хурандаа-генерал Леонид Ивашов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Иракад нэг талаас Хятад улс  байр сууриа бэхж үүлэхийг оролдож, нефтийн орд газар, хоолойн бусийн стратегийн ач холбогдолтой зам харилцааг сонирхож байна. Нөгөө талаас хятад-америкийн яриа хэлцээ үргэлжлэнэ. Бие биедээ инээмсгэлсэн ч харийн  газар нутаг дах нөөц баялгийн төлөө  далд тэмцэл нь хурцдана. АНУ Хятад улс хоёр  Ирак болон нефтитэй өөр бүс нутагт одоо ч сөрг өлдөж байна» гэв. Хятадын үндэсний нефть хийн корпораци Багдадаас өмнө Вассит мужад Аль-Ахдаб  нефтийн орд газрыг эзэмшиж эхлэсэн тухай Иракийн ерөнхий сайд Бээжинд айлчилж эхлэхийн өмнөхөн  зарлан мэдээлэв. 2008 онд гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Хятад улсаас 3,5 тэрбум доллар оруулна. Компанийн олборлосон нефтийн нэг хэсгийг Хятад улсад нийл үүлэх юм. Урьд хятадын компани Баруун Курна-2 орд газрын төлөө оросын  «Лукойл»  компанитай  өрсөлдсөнийг «Лукойл»-ын нефть хийн талаархи шинжээч Геннадий Красовский тэмдэглээд: « Хятад Энэтхэгийн хэсэг компани бидэнтэй шируун өрсөлдөж байна. Иракэд төдийгүй  Каспий, Төв Ази  зэрэг уламжлалт бус нутагт  өрсөлдөөн хурцдав. Үүний хамт оросын компаниуд сагхуугийн ч технологийн ч талаар өрсөлдөх нэлээд их хүч  чадвартай  байна» гэв. АНУ болон түүний өрнөдийн түншүүд их нефтийн төлөө 2003 оны 3-р сард Иракад цөмрөн орсон. Иймээс цэргээ гаргасан ч нефть хийн компаниудын талаар байр сууриа  ялангуяа Хятад улсад ашигтайгаар сулруулахгүй. Иракийн нефтийн төлөө өрсөлдөөнд  нефтийн хариуд хямд зээл олгох бусад бус нутагт хэрэглэж бүй механизм нь Бээжинд хангалттай бус болно.