“Булгария” онгоцыг усны ёроолоос өргөхөд бэлэн боллоо. Усанд шумбагчид  живсэн онгоцны өрөө, тасалгаануудыг сайтар шалгаж үзжээ. Эмгэнэлт явдлын уйтгартай дүн эцэслэн гарч: 114 хүн амь үргэдэж, 15 хүн сураггүй болжээ. Харин 79 хүн аврагдсан. Оросулсын ерөнхийлөгчийн албан даалгавраар мөрдөн байцаах ажлыгтун нарийн явуулж байна. Сүйрэлд холбогдсон нэг ч хүн шийтгэлгүй үлдэх ёсгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх болно: хариуцлага алдсан тохиолдолд хатуу шийтгэнэ.  “Булгария” онгоц нь Татарстаны Куйбышевский усан санд 7-р сарын 10 нд живсэн. Далайн шуурга давалгаалахад усан онгоц эргээс 3 км зайд байсан. Онгоц хэдхэн хоромын дотор усны ёроол руу явсан. Усан онгоцон дээр 208 хүн байсан, гэтэл уг хөлөг нь 150 хүний хүчин чадалтай байжээ. Мөрдөх ажлын эхний цаг үеээс л тээврийн юаулгүй байдалтай холбоотой ямар их зөрчил илэрсэн гэж санана. Энэхүү уйл явдлын гэрчүүд  ярихдаа: боомтоос гарахдаа онгоц баруун тал руугаа хазайлттай гарсан, тиймээс түүнийг хажуугийн давалгаан цохиж, онгоц хөрөвсөн байх гэж байна. Сүйрлийн хамгийн эмгэнэлт баримтын нэг бол –маш их олон хүүхэд өнгөрсөн. Онгоцон дээр 60 хүүхэд байсны, 27 нь албан ёсоор нас барсанд тооцогдсон.  Сүйрэл гарах тэр үед  бүх хүүхдүүдийг онгоцны доод тавцангийн  хөгжмийн танхимд түгжигджээ.  Энэ дундаас амь гарч чадсан 10 настай Динар Абдурахманов хэлэхдээ: шал хөдөлж, хана салаглаж эхэлсэн. Онгоц нэг тал руугаа далийхад маш том төгөлдөр хуур хүүхдүүдийн зүг чийхран дугран орж ирсэн. Гэнэт тасалгаанд нэг эрэгтэй хүн орж дайран орж ирээд: “Цонхоор үсэрцгээ, онгоц живж байна!” гэж хашгирсан. Сандарсан багачууд нээлттэй хаалга руу гүйцгээсэн. Динар хагархай цонхны хажууд зогсож байсан учир, шууд цонхоор гарчээ. Тэр сайн сэлж сурсан байсан нь түүнийг аварчээ. Тэрээр онгоц живсэн газрын эргүүлгээс нилээд хол сэлж чаджээ.  Оросын ЗГ ын тэргүүн пүрэв гаригт Казаньд  хуралдаан явуулсан. Энэ хэргийн олон асуудлуудыг тодруулах шаардлагатай буйг –Владимир Путин цохон тэмлэглээд: «Энэ бол аймшигтай хэрэг. Бид ийм хариуцлагагүй, хайнга, сувдаг шунахай, техникийн аюулгүй байдал зөрчснийхөө төлөө ийм төлөөсөнд орж байна. Яахаараа жуулчны үйл ажиллагаа нь ямарч зөвшөөрөлгүй, усан онгоц нь ашиглах  зөвшөөрөлгүй ажилладаг байна. Яаж тэднийг боомтоос гаргасан юм бэ? Тэдгээр бүх байгууллагууд хаана байна?» гэж хэллээ. Баасан гаригт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хууль хамгаалах болон мөрдөн байцаах байгууллагуудын удирдах ажилтнуудын тусгай хуралдаан явуулсан. Хүмүүсийн амь үрэгдсэн явдалд шатрын хэлээр “хүүнүүд” биш, эмгэнэлт явдалд жинхэн буруутай хэн  хэн байна, тэд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэв: «Гэмт хэрэг хийснийхээ төлөө “сум солигч” бус, харин энэ бүхнийг зохион байгуулагчид хуулийн өмнө хариуцлага хүлэх ёстой. Дараагийн удаа өндөр албан тушаалын хэн гуай я бай, имй байдалтай  усан онгоцыг боомтоос гаргахад сахилга батын  төдийгүй, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй байна. Энд бол эрүүгийн хариуцлага нилээд голлох шийтгэл болох ёстой юм шүү» гэж хэллээ. ЗГ болон мөрдөн байцаах байгууллагуудад Оросын гол усны флотын бүхийл үйл ажиллагааг шалгах ажил тулгарч байна. Онгоц түрээслэх лиценз, аялал жуулчлалын эрх. Өнөөдөр орос улсад  150 усан онгоц аяллалын үйлчилгээнд явж байна. Тэд бүгд дахин шалгалтанд орох болно.  “Булгария”  онгоцыг Куйбышевын усан сангаас усны дээр гаргана. Эхэн үед уг ажиллагааг 7-р сарын 16 наас товлосон басйан юм. Дараа нь хугацааг яльгүй хойшилсон юм. Энэ нь мэрэгжилтнүүдийн тайлбарлаж буйгаар :эхлээд онгоцыг тэгш тавих шаардлагатай ажээ. Хэрэв цаг агаарын байдал таатай бол 7-р сарын  18 нд хоногийн дараа онгоцыг гаргана.