АНУ-ын «Төрийн өрийн төлөө тулаан» хэмээх улс төр, мэдээллийн том шоу дээд цэгтээ хүүрч байна. Ууний гол баатар Ерөнхийлөгч Обама болон конгрессын гишууд  Холливудын арга уламжлалаар нийтийн дайсан- ирээдүйн санхуугийн дампууралтай тэмцэж байна. Тэд дайсныг чухам ямар арга хэрэгслээр дийлэх асуудлаар тохиролцож чадахгүй байгааг үзэгчид ойлгохгүй байна. Өрийн түйлын хэмжээг нэмэгд үүлэх хэрэгтэйг парламент дахь бүгд найрамдах намынхан ч ерөнхийлөгч ч ойлгож байна. Өнөөгийн 14 триллион 300 тэрбум долларт бас хоёр триллионыг нэмэх хэрэгтэй. Обама төсвийн алдагдлыг арван жилийн дотор 4 триллионоор багасгах өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг санаачилж, татвар нэмэгд үүлж, нийгмийн хөтөлбөр үүдийг хохироохгүй хүсэлт тавьсан байна. Буш засгийн эрхэнд байсан үед баян иргэдэд хөнгөлөлт олгох шийдвэрийг батлаж, хоёр дайн дэгдээсэн бүгд найрамдах намынхан  төлөвлөлөөг эрс эсэрг үүцэж, ядуучуудад олгох татаасыг багасгахыг эрмэлзэлж байна. Улс төрчид маргасаар л байна. Харин АНУ өрөө хэсэгчлэн төлөх тухай 8-р сарын 2-нд зарлан мэдээлэх бололтой гэж эдийн засагчид ба хөрөнгө оруулагчид үзэж байна. Энэ нь хичнээн их аюултайг Билл Клинтон ерөнхийл өгч  байсан үед АНУ-ын сангийн сайд асан Лоуренс Саммерс тайлбарлав. Түүний хэлснээр бол тэгсэн цагт Leman Brothers банкны  дампуурал  өчүүхэн явдал мэт санагдах болно: «Доллар сөнөнө. Америкийн оршин сүүгчид аль болох их хэмжээний  бэлэн мөнгөө далдлахыг оролдоно. Томоохон корпорацууд зээл авах аргагүй болно. Хувьцааны зах зээл дампуурч,эдийн засгийг дэмжиж бүй  төлбөрийн тулгуур механизм эвдрэнэ. Миний бодоход бид мөн хэрэг явдлын уршгийг нэлээд удаан мэдрэх юм. Түүнээс гадна үндэсний бахархалд цохилт өгөнө. Эд бүхний хор холбогдолыг нэлээд удаан арилгана» гэж Саммерс хэллээ. Шижээчид одоогоор өөдрөг үзэлтэй байна. Обама ба конгрессын гишууд  төсвийн хүрээний ажилтнуудыг цалингүй, сул цалинтнуудыг тэтгэвэргүй, эдийн засгийг хөрөнгө оруулалтгуй   үлдээж чадахгүй байх. АНУ-ын төрийн өр сэжиг төрүүлэх ёсгүй гэж АНУ-ын Үндсэн хүүлийн 14 дэх зүйл ангид өгүүлжээ. Энэ нь ерөнхийлөгч онц тохиолдолд өрийн түйлын хэмжээг дээшлүүлнэ гэсэн уг. Дэлхийн хамгийн хөгжилтэй эдийн засагтай улсын рейтинг хянан үзэж мэднэ гэж рейтингийн агентлагууд анхааруулжээ. Тэгэх нь с үйрэлд хүргэнэ гэж QUADRO хөрөнгө оруулалтын компанийн захирал Роман Андреев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Иргэд банкуудад хадгласан хөрөнгөө их хэмжээгээр буцааж авна. Пүүс компаниуд  цомтгох, бүсээ чангатгах, зардлаа багасгах арга хэмжээ авна. Энэ нь 1-рт америкийн үйлдвэрлэл, 2-рт хэрэглэгчийн итгэлд зохисгүй нөлөөлөх юм. АНУ-д тулгарсан асуудал ганц улсын биш олон улсын асуудал болохоор байдал ерөнхийдөө даамжрана. Өрнөдийн хөгжингүй орнуудын сангууд эрсдэлтэй салбараас гарна. Хөгжиж байгаа улсуудын эдийн засаг унана» гэв. Эдүгээ америкийн түшмэд  хөрөнгө оруулагчдыг тайтгаруулахын тулд  уран үг хайрлахгүй байна. Одоогоор сүржин үг яриа ямар нэг үр дүнд хүрч байна. АНУ-ын 10 жилийн төрийн облигацийн орлого жилд гурван хувиас хэтрэв. Гэвч 8-р сарын 2-ны өдөр ойртох тусам европын түвэгтэй асуудлуудаас болж тэртэй тэргүй донсолсон зах зээлийн байдал улам түгш үүртэй болж мэднэ.