Пакистаны Ерөнхий сайд Юсуф Реза Гилани нь Мумбайд болосн халдлага нь  Энэтхэг, Пакистаны хоорондын яриа, хэлэлцээнд нөлөөлөөгүйд сэтгэл хангалуун байна гэж хамтарсан мэдэгдэлд дурьджээ.  ЗГ ын тэргүүн мэдэгдэхдээ: хоёр тал яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхэд буулт хийсэн. “ Пакистан саяхны  Мумбай дахь алан хядагчдын ажиллагааг эрс буруушаасан”-гэж Гилани мэдэгджээ. Түүнчлэн Энэтхэгийн ГХЯ ны тэргүүн  Соманахалли Малайя Кришна сэтгүүлчдэд мэдэгдэхдээ: Пакистантай яриа, хэлэлцээ үргэлжилнэ. Энэтхэг, Пакистан хоёр  нь 2008 онд Мумбайд болосн халдлагын улмаас яриа, хэлэлцээг  зогсоогоод байсан юм. Тэр үед  Энэтхэгийн  эрх баригчид Пакистанд төвлөрдөг “Лашкар-е-Таиба” бүлэглэлийг буруутгаж байсан юм.