Шанхайд усан спортын  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Түүний хөтөлбөрт: синхрон сэлэлт, усанд үсрэх болон усны поло орж байна. Оролцогчид тэмцээнийн  66 цогц шагнал болон 2012 оны Лондонгийн олимпийн тоглолтуудын  олон тооны томилолтуудын төлөө өрсөлдөх юм. Шалгаруулах уралдаанд 181 орны  2200 тамирчин  оролцоно. Орос улсыг манай оронд төдийгүй дэлхийд нэртэй алдартай тамирчид төлөөлж байна, Үүнд: усан сэлэлтийн дэлхийн аврага Евгений Коротышкин, Никитай Лобинцев, Данил Изотов болон Вероника Попова, Евгений Кузнецов, Илья Захаров нар синхрон үсрэлтийг гурван метрийн өндрөөс харайна. Тэмцээн 7-р сарын 31 нд өндөрлөнө.