Волга мөрөнд өнгөрсөн ням гаригт живсэн “Булгария”онгоцыг усны ёроолоос таатж гаргах ажлын бэлтгэл ажил эхлээд байна. Сүйрэл гарсан газар  хоёр хөвдөг “цамхаг” ирээд байна. Хажуугаараа байгаа онгоцыг эхлээд тэгшлэх ёстой аж.  Тус онгоцыг 18,19 ны өдрүүдэд өргөж магадагүй байна. Нөгөөтэйгүүр Оросын ОБЯ ны тэргүүн  Сергей Шойгугийн мэдэгдснээр  сураггүй алга бологсдыг хайх эрлийн ажил үргэлжилсээр байгаа аж. “Булгария” аяллын онгоцнд 7-р сарын 10 нд осол гарахын өмнө 208 хүн байсан байна. Аврагдсан нь 79 хүн байна. Живсэн онгоцноос 114 хүний цогцсыг дээш гаргасны дотор багийнхан бас байжээ. Одоогоор 15 хүн сураггүй алга болсноор тооцогдож байна.