Олон улсын сансрын станцтай залгасан «Атлантис» олон удаа ашигладаг сансрын хөлөг 7-р сарын 21-нд дэлхийд буцана. Энэ нь мөн ангилалын сансрын хөлгийн төгсгөлийн нислэг билээ. Одоогоос оросын сансрын хөлгүүдээр Олон улсын сансрын станцад ажиллах багийн гиш үүдийг тээвэрлэнэ. Эдүгээ НАСА агентлаг «Союз» хөлгийн нэг суудлыг өөрийн сансрын нисэгчэд 50 сая гаруй доллараар худалдан авч байна. Мэдээжээр ийм байдал америкийн талын ашиг сонирхолд нийцэхгүй байна. Иймээс одоо «сансрын тээвэрлэгч» бүтээх саналыг өргөн сурталчилж байна. Ийм сансрын хөлөг бүр энэ арван жилийн дундуур бий болох тухай мэдээлжээ. НАСА Олон улсын сансрын станцад ачаа тээвэрлэх сансрын хөлөг, пуужин үйлдвэрлэх тухай хэлэлцээр «Спейс Икс», «Орбитал Сайенсез»  хувийн хоёр пүүстэй Обама Сарны хөтөлбөрөөс татгалзахаас хоёр жилийн өмнө 2008 онд байгуулсан билээ. Тус тус 1,6, 1,9 тэрбум долларын өртөгтэй хэлэлцээр үүдийн дагуу  12 ба 8  ачаа тээврийн хөлөг Олон улсын сансрын станц руу явуулахаар төлөвлөжээ. «Спейс Икс» пүүсийг үндэслэн байгуулагч Элон Маскын төсөл нэлээд урагшлан ахисан гэж сансар судлалын талаархи мэргэжилтэн Игорь Лисов хэлээд: «Маскын пүүсийн «Драгон» сансрын хөлөг «Фалькон 9» пуужинтай.Одоо тэр ачаа тээврийн хөлгийн үүрэгтэй. Тус сансрын хөлөгийг станцтай залгаж болно. Дараа нь тэр салаад тойрог замаас гарч бууж мэднэ. Станцад ойр туулж залгахаас гадна бүх арга ажиллагааг түршиж боловсруулсан гэв» гэж хэлсэн.  «Фалькон 9» 6 тонн ачаа буюу 7 хүнийг тээвэрлэнэ. Энэ сансрын хөлөгтэй өрсөлдөж буй «Сигнусын» боломж бага байна. Дөнгөж 2 тонн ачаа тээвэрлэж чадна. Туунээс гадна «Сигнус» сансарт очоогүй. Ачаа тээврийн сансрын хөлөгийг хүмүүсийг тээвэрлэхэд тохируулж шинэчлэх заалт ямар ч баримт бичигт угуй. НАСА ийм шаардлага пүүсүүдэд тавиагүй гэж Игорь Лисов онцлов. Хамгийн гол нь дээрх хоёр төслийг гүйцэж боловсруулах хэрэгтэй. «Спейс-Икс», «Орбитал Сайенсез» пүүсүүд  сансрын хөлөгүүд нь найдвартайг нотлох ёстой. «Челенжэр», « Коламби» олон удаа ашигладаг сансрын хөлөг үүдтэй холбоотой гунигт явдлуудыг мартаж болохгүй. М өн НАСА бас нэг арилжааны төслийг «Боингтой» хамтран хэрэгж үүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь долоон  хүн бүхий СST-100 жолоодлогот хөлөг билээ. Гэвч мөн төсөл одоогоор цаасанд бичигдсэн төдий зүйл хэвээр байна. Игорь Лисовын хэлснээр бол манай «Русь» ачаа тээврийн сансрын хөлөг хэтийн төлөвтэй. Тэр «Союз»-аас нэлээд үүжим зайтай хийгээд шаардлагатай тохиолдолд Сар тойрон ниснэ. Энэ жолоодлогот сансрын хөлөгийг  2018 онд «Восточный» сансрын хөлгийн буудлаас анх удаа хөөргөхөөр төлөвлөжээ.