Хятад улсад хүчтэй аадар бороо орсны улмаас 6 хүн амь үрэгджээ. Аадар бороо нь зүүн, төв болон баруун-өмнөд хэсгүүдэд өнгөрч буй долоо хоногийн эхэн үеээс орж эхэлсэн төдийгүй үер бууж, газар нурж байна. Нийтдээ байгалийн сүйрэлд хүн амын сая хагас нь нэрвэгдээд байна. Сүйрлийн гол цохилт Зянсу, Зянси Аньхой, Хунань, Гуандун, Сычуань болон Юньнань мужуудад таарчээ. Зогсолтгүй орох хүчтэй бороо нь зуны улирал  эхэлснээс хойш үргэлжилсээр байна. Энэхүү байгалийн сүйрлийн золиос 100 гаруй мянгад хүрээд байна.