Хятад улс одоо Вашингтонд байгаа   Далай-ламтай АНУ ыг хийх уулзалтаасаа татгалзана гэж найдаж байна: Энэ тухай бямба гаригт БНХАУ ын ГХЯ ны  албан ёсны төлөөлөгч Хун Лэй АНУ ын ерөнхийлөгч Барак Обама Далай-ламыг өөрийн ордонд урих гэж буйтай холбогдуулан тайлбар хийв. “Америкийн тал Түвдийн асуудалтай холбоотой  өөрийн амлалтаа нарийн чанд сахин, Далай-ламтай хийх уулзалтаа цуцлан, БНХАУ –ын дотоод асуудалд оролцохгуй байж америк-хятадын харицаанд саад учруулахгуй байна гэдэгт найдаж байна”- гэж дипломат тэмдэглэжээ. Хятад улс нь  бусад  улсын засгийн газрууд далай-ламтай ямар нэгэн холбоо  тогтоохын эсрэг байгаа бөгөөд Түвдийн асуудал нь Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой юм. Хун Лэйгийн мэдэгдснээр, БНХАУ ын ГХЯ  болон Вашингтон дахь Хятад улсын ЭСЯ  Вашингтонд энэхүү асуудлаар нилээд тодорхой дүгнэлт мэдэгдэл хийсэн тухай дурьджээ. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама  Далай-ламыг бямба гаригт Цагаан Ордонд хүлээж авах юм. Үүний түрүүнд тэд 2010 оны 2–р сард  уулзсан юм. Энэ уулзалт нь ерөнхийлөгчийн түвдийн  шашин, соёл болон хосгүй хэл шинжлэлийг хадгалах болоод түвдүүдийн хүний эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлж буйг харуулж байгаа  юм.