Токио  2020 оны Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулахад бэлэн гэж японы нийслэлийн Захирагч Синтаро Исихара мэдэгдэв. Токио нь энэхүү Олимпийн тоглолтуудаар дэлхий нийтэд 10 жилийн дараа  “Япон улс хэрхэн сэргэснийг” харуулахыг зорьж байна. Тухайлбал, зарим төрлийн тэмцээнүүдийг сүйрэлд нэрвэгдсэн мужуудад зохион явуулахаар төлөвлөжээ. Токио нь 2016 оны Олимпийн тоглолтуудыг зохион явуулахад нэр дэвшиж байгаад Рио-де-Жанейрод алдсан юм. Токио хотын захирагч Синтаро Исихира Токиод Олимпийн тоглолтуудыг зохион явуулах нь нэр төрийн төдийгүй түүний хувь хүний хариуцлагатай холбоотой хэрэг гэж үзэж буйгаа цохон тэмдэглэв. 2016 оны Олимпийн тоглолтуудыг зохион явуулах тухай санаа нь хотын даргын сонгуулийн өмнөх хөтөлбөрт  тусгагдсан байсан бөгөөд Токио ялагдсаны дараа японы ХМХ дээр хотын даргыг сайн дураар албан тушаалаасаа огцрохыг шаардаж байв. 2020 оны Лимпийн тоглолтуудыг явуулахаар Мадрид, Рим нэр дэвшээд байгаа юм. Стамбул  мөн адил нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж.