Стамбулд болсон “холбоо тогтоох бүлгийн”хуралдаанааар дэлхийн хамтын нийгэмлэг түргэн шуурхай Ливи  улсыг хямарлаас гаргах  нааштай шийдвэр олох хэрэгтэй буйг бас дахин баталлаа. Энэ тухай ЕХ ны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кэтрин Эштон баасан гаригт мэдэгдэл хийв.  “НҮБ -ын тэгүүтэй дэлхийн хнамтын нийгэмлэг нь НҮБ ын АЗ ийн 1970, 1073 тогтоолуудын биелэлтийг  үргэлжлүүлэн явуулах төдийгүй Муаммар Каддафийн дэлэмийг хойшлолгүй огцруулахын тулд  эрчимтэй шахалт үзүүлнэ”- гэж  Эштон мэдэгдлээ.  Тэрээр цааш хэлэхдээ,  ЕХ нь Каддафийг явсан тэр  даруйд тус улсын тогтвортой байдал, улс төрийн салбарын өөрчлөн шинэчлэл болон эдийн засгийн сэргэн мандалтад  олон улсын түншүүдтэй болон ливийн шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлтөй  нягт хамтран ажиллах болно гэдгээ тэмдэглэв. Ливийн байдлыг зохицуулах  “ холбоо тогтоох бүлгийн “ гишүүд баасан гаригт тус улсад  байлдааны галыг зогсоох нөхцөлүүдийг агуулсан тогтоолын төсөл гаргав. Тухайлбал, уг баримт бичигт  ливийн удирдагч Муаммар Каддафийг огцрохыг уриалан, Триполийг сөрөг хүчнийхэнтэй яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзжээ. “холбоо тогтоох бүлгийн” сөрөг хүчнийхний шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийг цорын ганц хууль ёсны засгийн газраар хүлээн зөвшөөрөв. Үүнтэй холбогдуулан тэд шилжилтийн үеийн засгийн газрыг бий болгохыг уриалав. Ливийн удирдагч Муаммар Каддафи нь өөрийн талынханд Ливийн “холбоо тогтоох бүлгийн” шийдвэрийг хүлээн авахгуй байхыг уриалжээ.  Түүний үзэж буйгаар “ливийн асуудлаар холбоо тогтоох бүлгийн ” гишүүд дайн байлдаанд  уриалж байгаа бөгөөд хүн төрөлхтөний дайсан аж”.