Германы алдарт  агаарын “Люфтганза” компани дэлхийд анх удаа био түлш хэрэглэж эхэлсэн тухайгаа зарлав.  Шинэ түлшээр анх Гамбург-Франкфуртын чиглэлд нисэх “Эрбас “ А-321 онгоцыг цэнэглжээ. "Люфтганза"-гийн тусгай мэдээлэл баасан гаригт лондонд таржээ. Түлш нь  ятроф ургамлаар гаргаж авсан биокеросин  бөгөөд энгийн нисэх онгоцны керосинтай 50:50  харьцаатай хольдог ажээ. Түлшний энэхүү төрөл нь 7-р сарын 1-нд  олон улсын  иргэний агаарын тээвэрт хэрэглэж болох батламж авсан юм.