Сбербанкны  тэргүүн Герман Греф АНУ-ын санхүүгийн хямралын техникийг няцаахын зэрэгцээ  Оросын иргэдийг хадгаламжаа өөрсдийн зарлагадахаар зэхэж байгаа тэр валютаар хадгалахыг  зөвлөжээ. Хэрвээ АНУ ын Конгресс дээр  төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх санал дэмжлэг авч чадахгуй бол 8-р сарын 2- ны дараа тус улс  санхүүгийн хямралыг зарлаж магадгүй юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  хэрвээ Цагаан Ордон, Конгресс хоёр төрийн зээлийн дээд хэмжээг тогтоох асуудлаар зөвшилцөж эс чадвал, 8-р сарын эхээр тэтгэвэр, тэтгэмж  олгогдохгүй гэв.  “АНУ нь санхүүгийн сүйрэлд орно гэж би бодохыг ч хүсэхгүй байна . Хэрвээ ийм юм болвол энэ нь дэлхийн санүүгийн системд сүйрэл авчирна “ гэж Г.Греф хэлж байна. Тэрээр АНУ ын Конгресс болон АНУ ын ерөнхийлөгчийн хоорондын ширүүн мэтгэлцээн  дунд эерэг зүйлүүдийг олж харжээ.  “Энэ бол маш Конгрессын  оруулсан зөв асуудал. Ийм ширүүн байдал нь Засгийн газрыг төсвийн хомсдлыг багасгахын тулд арга хэмжээ авахад хүргэнэ”гэж Г.Греф үзжээ.