Орос-хятадын харилцан ажиллагаа нь улс орнуудын хамгийн тохиромжтой загварыг харуулж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Жэнминь жибао” сонинд нийтлэгдсэн өгүүллэгт дурьджээ. Нийтлэл нь 7-р сарын 16-нд болох хоёр талын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойд зориулагдсан аж. Энэ арван жилийн чухал үйл явдлаар орос-хятадын хилийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн явдал юм гэж Лавров мэдэгджээ. Сайд цааш тэмдэглэхдээ: арван жилийн хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээ 7 дахин нэмэгдсэн. Орос, Хятадын улс төрийн байр суурь ихэнх асуудлууд дээр нийцдэг гэжээ.