Олон улсын 2 дахь кино форум өнөөдөр Санкт-Петербургад дууслаа. Түүний хөтөлбөрт багтсан хоёр тэмцээн ямар үр дүнд хүрсэн ч арилжааны киноны талаар хатуу байр суурь баримталж, хүч чадал, үр нөлөөгөө кино урлагийг сэргээхэд  чилүүлсэн нь форумын гол дүн боллоо. Форумыг зохион байгуулагчид «Кино урлагийн төлөө» шинэ шагнал тогтоосон тухай өчигдөр 7-р сарын 14-нд зарлан мэдээлсэн байна. Ирэх оноос мөн шагналаар кино урлагт онцгой амжилт гаргасан зүтгэлтнийг шагнах юм. 2 дахь удаагаа зохион явуулж буй Санкт-Петербургийн форум орчин цагийн кино урлагийн хамгийн өндөр ололтыг харуулж чадлаа. «А» зэрэглэлийн олон улсын наадмын хүрээнд  шилдэг кино үзүүлсэн  өрсөлдөөний гол хөтөлбөрийг Best of the Best гэж нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш. Өрөөр хэлвэл Санкт-Петербургийн форум  үнэн чанартаа «аврагуудын аврагыг» шалгарууллаа. Удахгүй аврагуудыг орлох залуу киночид «Шинэ орон зай» тэмцээнд оролцов.

    Тэмцээний дүн удахгүй гарна. Харин оросын шилдэг найруулагч Александр Сокуров  «Метрополис» кино хотхон  төслийнхөө дүнг гаргажээ. Тэрээр Санкт-Петербургийн дүүрэгт  кино хотхон  байгуулав. Энд мэргэжлийн бус  залуу найруулагчдад зориулсан мастер-класс кино форум үргэлжлэн  долоо хоногийн турш ажиллав. Сибирийн Омск хотын сурагч Дмитрий Рагозин, Анна Профис нарын зохиосон «Хавцал дээр»  богино хэмжээний кино  «Метрополис» төслийн хүрээнд олны гайхал төрүүлэв. Киноны гол баатар залуу танхай балмад бүсгүйд хайртай болж, түүнд таалагдахын тулд тамхи татаж, мансууруулах бодис  хэрэглэж эхлэсэн байна. «Залуучуудын  сэдвийг хөгжүүлэх болон зураглаачийн ажлын талаар гялалзсан амжилт гаргасан байна гэж Александр Сокуров мөн киног дүугнэв. Нэрд гарсан найруулагч  сүүлийн үед их сургуульд багшлаж, чухам шинэ үеийн киночдод найдвар тавьж байна. Тэрээр хэлэхдээ: «Тэд манай соёлд зайлшгүй чухал. Эсэргүүцэх хүчийг бий болгох хэрэгтэй. Үзэл санаагаа хамгаалж чадах хүмүүсийг бий болгохоор мөн төслийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Соёлын хүрээнд юуг ч бүр эхнээс нь эхэлж болохгүй,өвлөн залгамжлах хэрэгтэй гэдгийг тэд ойлгох ёстой. Орос улс аугаа их кино урлагтай» гэлээ.

    Дашрамд хэлэхэд, Александр Сокуров петербургийн ба гадаадын нэрд гарсан кино найруулагч Алексей Герман, Кшиштоф Занусси, Вим Вендерс нартай хамт Кино урлагийн дээд зэргийн чадварын олон улсын сургуульд багшлана. Мөн сургуулийг байгуулах тухай Санкт-Петербургийн форум дээр зарлан мэдээлжээ. Оросын хойд нийслэлд цугларсан олон орны нэр хүндтэй киноны уран бүтээлчид  ирээдүйн төлөөх анхаарал халамжийг онцлохын хамт өнөөгийн тулгамдсан асуудлуудад анхаарал тавьсан байна. Форумын санал шүүмжлэлд оролцогчид өнөө үеийн хамгийн хурц шийдвэрлэгдээгүй асуудлуудыг хөндөв. Кинонд  хөндөеж харуулах терроризмд зориулсан дугуй ширээний уулзалт  Энэтхэгийн Мумбаи хотод аймшигт террорын ажиллагаа явуулсан 7-р сарын 13-ны өдөр болж, цаг хугацааны хувьд давхцав. Кино шинэ цуст аюулыг ухамсарлаж чадах уу? Эдүгээ кино мөн асуудлыг ёс суртахуун, гүн ухааны үүднээс ухамсарлаж чадахгүй байна гэж Польшийн найруулагч Кшиштоф Занусси үзэж байна. «Дэлхий санхүүгийн ашиг сонирхолыг дээдлүүсэн байхад террористууд үзэл санааныхаа төлөө аймшигт ажиллагаа явуулж байна.Бид хүмүүнлэгийн үнэ цэнэт зүйл, хүн төрөлхөтний ололтыг хамгаалахын тулд амь биеэ өргөхэд бэлэн бус  байна. Бидэнд тулгарсан гай ийм байна гэж бодож байна» гэж Кшиштоф Занусси онцлов.

    Кино бүтээгдэхүүний асуудлаархи дугуй ширээний уулзалтын санал шуумжлэл өөр агуулгатай болсон. «Урлагийн бүтээл буюу  үзэгч олонд таалагдах бүтээгдэхүүнийг санал болгох уу?» гэж продюсер Сергей Сельянов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа санал шүүмжлэлийн  гол асуудлыг томьёлов. Тэрээр хэлэхдээ: «Бүх чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь  үзэл санаа, кино зохиол наанадаж кино бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд  оролцож буй орнуудын сонирхол татах ёстой. Олон улсын том зах зээлд гарахыг хүсвэл  бүгдэд сонирхолтой сэдэв,бүтээлч арга маягийг олох хэрэгтэй» гэв. Орнелла Мути, Режис Варнье, Настасья Кински, Йос Стеллинг, Наоми Каваси, Кароль Буке гээд кино урлагийн нэрт зүтгэлтнүүд Санкт-Петербургийн кино форумын ажилд оролцов.