Москва хотод Олон улсын түүхийн газрын зургийн бага хурал ажлаа өндөрлөв. Ийм  арга хэмжээг Орос улсад анх удаа зохион байгуулж байна.  Хуралд 37 орны 200 эрдэмтэн оролцож байна. Орос улсад газрын зургийн  хэвлэл 300 жилийн түүхтэй билээ. Эрдэмтдийн хувьд 19-р зууны 30-аад оны үеийн I Александр хаанд зориулан гаргасан Оросын хаант улсын цайзуудын атлас зураг хамгийн их  сонирхол  татаж байв. Хатан хаан  Александра Федоровнад зориулан Павловск хотын ерөнхий  төлөвлөгөөг зохиож байжээ.  Одоо цахим чиглүүлэгч нь тэдгээр цаасан газрын  зургийн хэрэглээг  бүрэн хангаж байна. Гэсэн хэдий ч бага хуралд оролцогчдын ярьснаар, дэлхийд газрын зургийг судлах явдал улам бүр  өсөн нэмэгдсээр байгаа аж.