Японы “Фукусима”дүүргийн эрх баригчид хөдөө аж ахуйн 4 мянган   аж ахуйн нэгжийг сайн дураараа мах нийлүүлэлтээс татгалзахыг уриалжээ.  Энэ нь хөдөө аж ахуйн малын гаралтай бүтээгдэхүүнээс болон малын тэжээлээс радиоидэвхитэй цезий илэрсэн төдийгүй хэвийн хэмжээнээс илүү болох нь тодорхой болсонтой холбоотой. Шалтгаан нь “Фукусима-1” АЦС-ын оройгүй агуулахад хадгалагддаг сүрлээс болсон бөгөөд, уг сүрлээр малын тэжээл бэлтгэдэг байна.