ОУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Оросын байгалийн хийг Европд нийлүүлэх зорилготой “Хойд урсгалын” гурав дахь салааг  барьж байгуулахыг үгүйсгэсэнгүй. Энэ тухай Засгийн газрын тэргүүн Магнитогорскийн төмөрлөгийн үйлдвэр дээр тус үйлдвэрийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр мэдэгдэв. Путин одоо баригдаж байгаа  “Хойд урсгалын” хоёрдахь ээлжийн тухай ярихын зэрэгцээ дараагийн ээлжийн Хар тэнгисийн ёроолоор явах “Өмнөд урсгалын”  байгалийн хийн хоолойн тухай  сануулав. Магнитогорскийн бүтээгдэхүүн нь Дорнод-Сибирь-Номхон далайн чиглэлд баригдаж байгаа нефтийн хоолойд нэн шаардлагатай  юм гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв.