Орос улсын мөрдөн байцаах хороо тээврийн цагдаагийн газарт “Булгария” онгоцны живэгсдэд туслалцаа үзүүлээгүй хоёр усан онгоцны ахмадуудыг саатуулахыг үүрэг болгов. Дараа нь тэднээс байцаалт авахаар Казаньд авчирч, тэднийг яллана гэж Мөрдөн байцаах газрын албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгджээ. Тэрээр нэмж тайлбарлахдаа, “Арбат” онгоцны ахмад Юрий Тучин болон “Дунайские 66” онгоцны ахмад Александр Егоров  нарыг нэрлэв. Тэдний эсрэг эрүүгийн хэрэг нээсэн бөгөөд тэднийг 2 жил хорьж магадгүй байна. “Булгария” аяллын усан онгоц  7-р сарын 10-нд Волга мөрөнд живсэн юм, тэр үед онгоцон дээр 208 хүн байсны, дөнгөж 79 хүн аврагдсан юм.