Орос улсын үр тарианы ургац энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд буюу 90 сая тонн хүрэх нь.  Энэ тухай Оросын ЗГ-ын тэргүүн шадар сайд Виктор Зубков мэдэгдлээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар 2010 оны ган гачгийн дараа газар тариалангийн салбар сэргэнэ гэж үзэж байна. Гэхдээ мэргэжилтнүүд үр тариагаа гадагш гаргахгүй байх хориг тавьсаар Орос улс дэлхийн зах зээлд ороход тийм ч амаргүй юм гэв. Орос улсын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 7-р сарын 13- ны байдлаар 7 сая тонн үр тариаг хурааж аваад байна. Ялангуяа, Зубковын тэмдэглэж буйгаар сагалдай болон арвай буудайгаар илүү их ургац авахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн ган гачигаас болж  чухамдаа энэ төрлийн будаа ховордож, үнэ нь өсч  байсан юм. Зубковын үзэж буйгаар, арвин ургац хурааснаар үнийн өсөлтийг тогтоон барьж чадах ажээ.

    Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский ургац арвин  авахтай санал нэгтэй байна. Гэхдээ нөгөөтэйгүүр, түүний үзэж байгаагаар энэ нь үр тарианы үнийг хэт бууруулахад хүргэж үйлдвэрлэгчдийг өөрсдийг нь тодорхой хүндрэлд оруулж мэднэ. «Ургац  сайн байна, хамгийн гол нь түүнийг хурааж авах ёстой юм. Харамсалтай нь, бидэнд техник, хүрэлцээ муутай, нэг комбайн 330 га газар ажиллах ачаалал өндөр байна. Ингэхдээ Америк, Европын бидний ижил мэргэжилтнүүд  нэг комбайнаар 150 гагаас хураадаг.  Талбай болон үндсэндээ ургац сайн байна, гэхдээ бүгдийг нь хураах ёстой. Энэ нь цаг агаарын нөхцөлтэй бас холбоотой. Цаг агаар гайгүй байх болов уу л гэж найдаж байна. Үнэ одооноос унаж эхэлж байна. Энэ бол одоогийн хамгийн чухал  асуудал, яагаад гэвэл одоо үнийн бууралт бүр бодит үнээс доошилж байна. Жишээ нь: 3-р зэргийн улаан буудайны үнэ 6 мянгаас доош, ингэхдээ үнийн  түвшин  6 мянга гэдэг бол маш чухал юм» гэж Аркадий Злочевский хэллээ.

   Үр тарианы ургац өндөр байна гэдэг нь экспортыг бүрдүүлж байна гэсэн үг.Орос улсын гаалийн газар 6,5  сая тонн үр тариаг гадаадад нийлүүлэх мэдэгдлийг хүлээн авсан байгаа. Хориг тавьсан үеийн нийлүүллэлтийг нөхөхөөр компаниуд чармайж байна.  Өнгөрсөн оны 8-р сараас энэ оны 7-р сарын 1-нд хүртэл одоогийн эх орны компаниуд гадаадад үр тариа гаргаж чадахгүй байв.  Одоо зах зээлийн байр суурийг буцаах амаргүй асуудал  тулгаарах болно гэж “Юнигрейн” хүсний компаний ерөнхий захирал Алексей Дюмулен анхааруулаад «Үүнд  нилээд хүч хөдөлмөр шаардах бөгөөд цаг хугацаа ч багагүй орно. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар бол бид дэлхийн зах зээл дээр буцаж орно гэдэг бол хамгийн сайхан зүйл биш.  Дэлхийн үр тарианы тэнцвэр энэ хугацаанд багасаагүй бөгөөд ямар нэгэн тариа будааны хомсдол энэ хооронд гараагүй. Зах зээлд эргэж орох төдийлөн сонгодог цаг биш энэ бол үр тарианы нэг л улирал бөгөөд дараагийн улирлын эхлэл.Бидний экспортлож байсан уламжлалт зах зээл бол Египт бөгөөд бидний хоригийг хүчингүй болгохын өмнө Франц улстай ирэх жилийн гэрээг хийсэн» гэлээ. Одоохондоо оросын газар тариалангийн салбар 2010 оны уналтаасаа бүрэн сэргэж чадаагүй байна. 90 сая тонн авах үр тарианы ургац нь 2009 оныхоос доогуур үзүүлэлт юм. Тэр үед бид 97 сая тонн ургац авч байсан. ЗГ хөдөө тосгонуудад дэмжлэг үзүүлэхээ амласан, одоо хоёр том зорилтот хөтөлбөр хэрэгжиж байна.  Гэхдээ үүнийг шуурхай үр ашигаа өгнө  гэж найдахын хэрэггүй бизээ.