АНУ-ын  өр төлөх баталгаанд цаасанд оруулсан хөрөнгий нь  төлөв Хятад улсыг түгшүүлж байна. Тус улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арга хэмжээ авахыг америкийн засгийн газраас шаардав. АНУ-ын төсвийн асар их хэмжээний алдагдалтай холбогдуулан зээл төлөх чадвары нь зэрэглэлийг доошлуулж болзошгүй гэж «Мудиз» рейтингийн агентлагаас анхааруулснаас хойш ийнхүү мэдэгдсэн байна. Хятад улсаас АНУ-ын үнэт цаасанд валютын нөөцийх нь бараг тэн хагас болох 1,5 триллион доллар оруулжээ. Тус улс энэ оны эхний таван сард  худалдан авах  америкийн засгийн газрын өр төлөх баталгаат цаасны хэмжээг удаа дараа багасгасан боловч  томоохон хөрөнгө оруулагч хэвээр байна.

   Хөрөнгө оруулагчид АНУ-ын өр төлөх баталгааг ямар учраас сонирхож байна вэ гэвэл энэ нь дэлхийн хамгийн найдвартай хөрөнгө оруулалт байсан. АНУ-ын засгийн газрын өр, өрийн хүү төлөх чадвар эргэлзээтэй хэмээн рейтингийн агентлагууд үзвэл дэлхийн зах зээлд хөрөнгө оруулалтын эрсдэл эрс нэмэгдэнэ. Сүүлийн олон арван жилд ашиг олохын хойноос хөөцөлдсөн АНУ-ын өр төлөх баталгаа эргэлзээтэй болсон учир Хятад улс ийм таагүй байдалд оров. Санаанд багтамгүй гэмээр явдал 4-р сард боллоо. АНУ-ын зээл төлөх чадварын тогтвортой таамаглалыг «зохисгүй» хэмээх түвшинд хүргэж доошлуулна гэж «Стандарт энд пурс» рейтингийн агентлаг анхааруулсан билээ. Учир нь тус улсын гадаадад тавьсан өрөө төлөх чадвар эрсдэлтэй болжээ. Энэ нь агентлагийн хийсэн  гэнэтийн алхам боллоо. Америкийн рейтингийн агентлагууд АНУ-ын талаар хүлцэнгүй байна гэж олон орны түүний дотор хятадын шинжээчид  аль хэдийнэ зэмлэж эхлэсэн билээ. Тухайлбал гададад тавьсан өрөө төлөх боломжий  нь бусад орны талаар баримталж буй шалгуураар үнэлэхийг шаарджээ. Өнгөрсөн оны намар «Дагунбао» хятадын рейтингийн агентлаг  үүнийг харгалзан АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан юм. Энэ нь хоёр орны хийж буй худалдааны дайн гэгчийн улс төрийн илэрэл хэмээн шинжээчид тэр үед үзсэн билээ. Гэвч «Дагунбао» агентлагийн таамагнал үнэн зөв байсныг АНУ-ын рейтингийг зохисгүй хүртэл доошлуулж болзошгүй гэсэн Мудиз агентлагийн сануулга нотлон харуулав.

     АНУ-ын конгресс төрийн өрийг туйлын хэр хэмжээнд хүргэхийг 8-р сарын 2-ноос наана зөвшөөрвөл өрөө төлөхөөр доллар нэмж хэвлэн гаргана. Зөвшөөрөхгүй бол АНУ өрөө хэсэгчлэн төлөх юм. Гэвч санхүүгийн дампууралд хүргэхгүй гэж «Росбизнесконсалтинг» мэдээллийн агентлагийн магадлан шинжлэх газрын захирал Александр Яковлев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «АНУ-ын өр туйлдаа хүрч байна. Энэ явдал АНУ болон тус орны үнэт цаасанд хөрөнгө оруулсан орнуудыг түгшүүлж байна. Гэвч энэ онд АНУ өрөнд идэгдэнэ гэх учир үндэс үгүй» гэв. АНУ-ын өр төлөх баталгаат цаас эзэмшигч Хятад, Япон, Их Британи  улсуудаас сэрэмжлэх арга хэмжээ авах бололтой. Эдгээр улс үнэт цаасы нь буцааж төлүүлэх эсвэл америкийн хөрөнгийн зах зээлд тэргүүлэх хөрөнгө оруулагч хэвээр байх хоёр хувилбарын нэгийг сонгож авах ёстой. Мэдээжээр  2 дахь хувилбарыг сонгож авна. Ямар ч болов эдгээр улс хүнд түвэгтэй шийдвэр гаргах ёстой. Дэлхийн зах зээлд өрсөлдөөн тэртэй тэргүй эрс хурцадсан нөхцөлд АНУ-ын долларын ашиг сонирхолын төлөө цаашид үйлчлэх нь зүйтэй гэж үү…