Японы хамгийн бяцхан дарс амтлагчаар 10 настай сургуулийн сурагч тодорчээ. Тэрээр цагаан будаагаар хийдэг үндэсний тансаг ундааг тусгай курст суралцан үүх түүх, амт шимтий нь хамт мэдэхийн зэрэгцээ, дамжааг онц дүнтэй дүүргэжээ. Ингэхдээ охин өөрөө саке архийг нэг ч амталж үзээгүй байна, энэ нь тус улсын хуулинд заасан  20 наснаас эхэлж хэрэглэхтэй холбоотой аж. Гэсэн хэдий ч охины ховор тохиолдох үнэрч,  нарийн мэдрэмж түүнийг  мэргэжлийн хүмүүсээс дутуугүйд үнэлэхэд хүргэжээ.