Индонезийн Сулавеси арал дээр галт уул дэлбэрснээс болж  хэдэн  мянган индонез хүн өөрийн орон гэрээ  орхиж явах болоод байна. Локон Эмпунг гал уул нь пүрэв гаригийн үдэш  идэвхжиж эхэлсэн бөгөөд одоогоор хохирогсдын талаар ямар нэгэн мэдээлэл үгүй байна. Галт уулын мэргэжилтний үзэж буйгаар Локон Эмпунг нь 1,5 км өндөрт үнсэн нурмагаа хаяаад байна.  Эрх баригчид галт уулаас  3,5 км зайтай  тойргоос хүмүүсийг  нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлээд байна.  Галт уулын дэлбэрэлт эхлэх цагаас аваад уулын ойролцоо амьдарч байсан нийт 4,4 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ.