Оросын живсэн “Булгария” усан онгоц дээр ажиллаж байсан аврагчид эрлийн ажлаа дуусгаж, усны гүнээс гаргах мэргэжилтнүүдэд ажлаа шилжүүлэв. Сүйрэл гарсан газар тусгай төхөөрөмж хүргэжээ. Бямба гаригт ажлаа эхэлж, таван өдөр үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Шумбагчид 5 хоногийн турш эрлийн ажлыг явуулсан юм. Албан ёсоор 113 хүн амь үрэгджээ.  Аяллын “Булгария” онгоц нь 1955 онд үйлдвэрлэгдсэн, энэ оны 7-р сарын 10 ны өдөр Волга мөрөнд живсэн юм. Хүчтэй хэлтийсний улмаас тэр голын ёроолд унасан юм. Усан онгоцнд 208 хүн байсан бөгөөд тэднээс 79 хүн аврагдсан юм.Хамгийн гол шалтгаан нь техникийн гэмтэл болон хөлөг онгоцны  ашиглалтын зөрчлөөс болсон байжээ.