Энэ оны эхний гурван сард  Афганистанд 1400 хүн амиа алджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал 15 % их юм. НҮБ-ын төлөөлөгчийн газар ийм мэдээллийг тараажээ.  Амь үрэгсдийн тоо баримт нэмэгдэж буй нь НАТО-гийн алдаатай бөмбөгдөлтөөс болсон хэд хэдэн тохиолдол бий. Пүрэв гаригийн шөнө тус улсын зүүн хэсэгт орших Хост мужид натогийн цэргүүдийн бөмбөгдөлтөнд дахин 6 хүн золиослогджээ. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нэг бус удаа америкийн цэргийн командлалд болон Афганистан дахь Олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх хүчинд хүн ам суурьшсан газруудад цохилт эс үзүүлэх шаардлагатай ханджээ.