Дэлхий хүчтэй шалгуурыг даван туулж байна, үүнийг Ойрхи-Дорнодын болон Хойд-Африкийн орнуудын удаа дараагийн  хурц мөргөлдөөнүүд гэрчилж байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев Кремльд 11 орны элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үеээр мэдэгдэв. Орос улсыг эдгээр мөргөлдөөнд зэвсэгт хүчин оролцож, энгийн номхон ардууд амь үрэгдэж буй нь түгшээж байна гэв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зорилго нь цэргийн ажиллагааг зогсооход болон сонирхож буй талуудыг оролцуулан  идэвхитэй яриа, хэлэлцээ зохион байгуулахад  орших ёстой юм.  Арабын ертөнцд болж байгаа явдлуудаас сургамж авч болохоор байна гээд хүн амын дийлэнхийн хүсч буйгаар нийгэм - эдийн засгийн шинэчлэл нь цаг алдалгүй явагдах ёстой юм гэж Д.Медведев  тэмдэглэв. Оросын ерөнхийлөгч болж буй энэ үйл явдлуудыг дүгнэн « Дээрх үйл явдлууд нь  Төв Европд Берлины ханыг нурснаас хойш  шинэчлэлийн замыг нээх явц  болж  болох юм» гэв.