Хятад улс АНУ-д хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардав. Энэхүү мэдэгдэл нь Moodys - олон улсын рейтингийн агентлагаас хэрвээ төрийн зээлийн хязгаар нэмэгдэхгүй тохиолдолд  АНУ-ын зээлийн рейтинг буурч магадгүй гэсэнтэй холбоотой аж. Хятад улс нь АНУ-ын санхүүгийн үнэт цаасанд өөрийн валютын нөөцийн гуравны нэгтэй тэнцэх 1 их наяд долларын хөрөнгө оруулсан юм. Нилээд хэдэн орнууд,  түүнчлэн Орос улс америкийн үнэт цаасанд оруулах хөрөнгөө татаж байна. Хэрэв АНУ-ын Конгресс ойрын үед төрийн зээлийн лимитийг нэмэгдүүлэхгүй бол 8-р сарын 2-нд богино хугацааны санхүүгийн хямрал болох аюул нүүрлээд байгаа юм.