Хэдий хир буулт хийнэв, төдий чинээ  авч чаддаг гэсэн  мэргэн ухааныг  санаж явахад ашиг тустай гэдгийг гаалийн хамтын ажиллагааныхан гүнзгий мэдэрчээ. Монгол болон Гаалийн холбоо -Орос, Белорус, Казахстан улстай худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Орос, Монгол хоёр улс хамтарсан судлаачдын бүлгийг байгуулах болоод байна. Саяхан хуралдсан Монгол-Оросын ЗГ хоорондын  худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан - техникийн хамтын ажиллагааны хуралдаанаас энэхүү шийдвэрийг гарагажээ. Бүлгийн гишүүд Орос, Монголын ЗГ өөрийн зөвлөмжүүдийг ирүүлэх ёстой юм. Хамгийн чухал нь ямар салбарт, ямар нөхцлөөр манай хоёр орон илүү ашигтай худалдаа хийж болохыг тодорхойлох явдал юм. Энэ тухай  Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгч Михаил Черепаев ярихдаа: «Гаалийн  татварыг тэгэлсний дараа, Гаалийн Холбоонд нэгдэн орно гэдэг бол Монголын төдийгүй хуучин Гаалийн Холбооны орнуудын хувьд  бие биенийхээ зах зээлд чөлөөтэй гарна  гэсэн үг юм.  Чөлөөт худалдааны тухай Гэрээнд оюуны өмчийг хамгаалах тухай, хөрөнгө оруулалтын  хамгаалалтын тухай заалтууд орох болно. Өөрөөр хэлбэл, Гаалийн холбооны гишүүн орнууд янз бүрийн хамтарсан төсөлд хөрөнгө оруулахад  бусад улс торнуудтай хамтарсан төслөөөс илүү  найдвартай, баталгаатай болно гэсэн үг юм» гэлээ.  

     Монгол улсад 4,8 тэрбум долларын хөрөнгө оруулалт төвлөрөөд байна. Орос улс одоогоор хөрөнгө оруулагчдын жагсаалатанд 9 байранд байна. Оросын хөрөнгө ихэнхдээ хайгуулын, уул уурхайн олборлолтын болон барилгын салбарт шингээд байна. Гэхдээ эдгээр салбарууд нь монгол-оросын хамтын ажиллагаанд илүү олон абйх боломжтой юм, гагцхүү энд татвар өндөр байдгаас болоод цөөн байгаа юм. Яриа, хэлэлцээний дүнд талууд харилцан ашигтай нөхцлүүдийн талаар ярилцахын зэрэгцээ татварын ачааллыг багасгах тухай ярилцах юм гэж Михаил Черепаев хэлээд «2013 оны дунд үеэс бид гэрээний  бэлэн төслийг авна гэж найдаж байна. Гэхдээ яриа, хэлэлцээ нь хэдэн жил ч үргэлжилж болох юм. Гэрээнд гарын үсэг зурна гэдэг бие биедээ буулт хийнэ гэсэн үг  юм. Бүх зүйл талууд уян хатан байж чадах уу, гэдгээс л шалтгаална. Хэрвээ сонирхлын талаар ярих юм бол бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд  авах сонирхолтой байна.  Монгол улсыг бид үйлвэрийнхээ бүтээгдэхүүнийг нийлүүлэх улс гэж үзэж байна. Худалдааны илүү эрчимтэй харилцааг хөгжүүлэхийн тулд тун удахгуй худалдааны бизнес төвүүд хоёр улсад байгуулагдах ёстой  юм. Иймээс Москва, Иркутск, Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудад  тэдгээр нь байгуулагдана.