Хүүхэд үрчлэх тухай гэрээнд Орос улс АНУ-тай гарын үсэг зуран, визийн журмыг хөнгөвчлөх,Европын ПДХС-ийн тухай яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлуудаар  тохиролцов. Оросын ГХЯ-ны  тэргүүний АНУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын гол үр дүн энэ байлаа.Айлчлалын хөтөлбөрийн тухай  бүхэлд нь ноён сайд айлчлалын дүнд зориулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр   мэдэгдэхдээ: «Айлчлал бүхэлдээ маш их үр дүн багтаасан сайхан айлчлал боллоо. Цагаан Ордонд  АНУ ын ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон нартай  уулзалт хийлээ. Мягмар гаригт АНУ-ын сенатын Олон улсын асуудлын хорооны гишүүдтэй уулзалт хийлээ. Түүнчлэн  олон сайхан төслүүд санаачлан, хоёр орны ард түмнийг ойртуулан дотносгох санаа зорилготой америкийн  оросуудтай уулзлаа. Мягмар гаригт Вашингтонд англи хэлний нэтврүүлгийн студиэ нээсэн “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгсөн» гэлээ. Айлчлалын хүрээнд асар богино хугацаанд буюу нэг жил, хоёр сар, хоёр хоногийн дотор бэлтгэн, бэлэн болгосон  хүүхэд үрчлэх  тухай гэрээг үзэглэв. Ийм маягаар бид үүний түрүүд Римтэй гэрээ байгуулсан. Тэр үед дөрвөн жил бэлтгэж байж гэрээг төрүүлсэн аж. Урьдчилан таамаглал байсан хирнэ Орос, АНУ-ын хооронд визийн журмыг хялбаршуулах тухай гэрээнд гарын үсэг зурж чадсангүй. Гэхдээ гэрээнд гарын үсэг зурахад тун ялихгүй техникийн жижигхэн юм үлдээд байгаа гэж Сергей Лавров тайлбарлаад, энэ жил яг хүчин төгөлдөр болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хоёр талын харилцааг энэ салбарт либералчлахад америкийн тал сонирхолтой байгаа гээд: «Энэ нь бизнес эрхлэгчдэд маш чухал бөгөөд, тэд нэг удаа авсан визээрээ 36 сарын турш олон удаа зорчих боломжтой болно» гэж тэмдэглэлээ.

  Ийм журмын өөрчлөлт нь оюутан  болон төрийн албан хаагчдад олгох нэг жилийн олон удаагийн визийн хувьд бас  үйлчилнэ. Халуун цэгүүдийн асуудлаар хийсэн яриа, хэлэлцээ нь төдийлөн сенсаци үүсгэсэнгүй. Сергей Лавров айлчлалыг дүгнэж хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ливийн асуудлаар Орос, АНУ хоёр байнга санал зөрөлдөөнтэй ирсэн тухай санууллаа. Энэ нь НҮБ-ын АЗ-ийн тогтоол тодорхой  биелэгдэж байна гэдгийн тухай юм. Гэхдээ Москва, Вашингтон хоёр Ливид улс төрийн үйл ажиллагааг шуурхай эхлүүлэхийн төлөө нэг байр суурьтай байгаа.  Сайд цааш хэлэхдээ: Орос улс Сирид засгийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэн хооронд улс-төрийн яриа, хэлэлцээ тогтооход чармайж байна. Харин америкийн сурвалжлагчийн Сирийн удирдагч Асадыг та яагаад жигшихгүй байгаа юм бэ гэсэн асуултанд С.Лавров хариулахдаа «Улс төрийн болчимгүй шийдвэр гаргахын тулд дипломат алба байдаг юм биш.Дипломат алба гэдэг тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхийг уриалахаас биш, ямарч санал санаачлага үгүй,  хий хоосон  буруушаах  юм бол бид Сирид ч тэр, бусад улс оронд ч тэр  юунд ч хүрэхгүй юм» гэлээ.Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад хийх айлчлалын товыг гаргаж чадсангүй. Шалтгаан нь АНУ-ын Европд байрлуулах ПДХС-ийн асуудал дээр санал зөрөлдөж буйд байгаа юм. Хэрвээ ерөнхийлөгчид ПДХС-ийн асуудлаар хамтарсан тунхаглал гаргаж, гарын үсэг зурсан бол тэр айлчлал утга учиртай байх байсан. Сергей  Лавров АНУ-ын ерөнхийлоөгч Обаматай хийх уузалтынхаа  өмнө АНУ ын ПДХС-ийн салбарын төлөвлөгөө нь  хоёр талын харилцаанд “цочироо” болсон хэвээр байна гэсэн  юм. Түүний ярьснаар бол америкчуудын  ПДХС нь Иран, Хойд-Солонгос зэрэг улс орнуудын  пуужингийн дайралтаас хамгаалах учиртай гэсэн  тайлбар нь Москвагийн санаанд хүрэхгүй байгаа аж.  ПДХС  байгуулах тухай Оросын санал санаачлагууд нь хараахан Вашингтонд ойлголцлоо олоогүй байгаа аж.  Харин Обама АНУ ын Орос улстай ПДХС-ийн асуудлаар яриа, хэлэлцээ хийх сонирхолтой буйг дахин илэрхийлсэн юм.