Энэтхэг улсын санхүүгийн нийслэл Мумбаи хот террорын дайралтын бай ахин болов. Өчигдөр том хотын янз бүрийн хороололд  гурван дэлбэлэлт үйлджээ. ДХЯ-аас мэдээлснээр бол наанадаж 17 хүн хэлмэгдэж, 130 гаруй хүн шархджээ. Пакистанд бүгсэн лалын бүлэглэлүүд террорын ажиллагаа явуулсан  хэмээн  үзэж байна. Анхны хоёр дэлбэлэлт Опера хаус, Завери базар  зэрэг хотын худалдааны хорооллуудад бараг нэг зэрэг нижигнэв. Гуравдахь дэлбэлэлт төмөр замын өртөө орших Дадар төв хороололд үйлджээ.Бөмбөг алсаас ажиллуулсан нь эдгээр гурван дэлбэлэлтийн нийтлэг тал юм. Бөмбөг машин, мотоцикл, цахилгаан цамхагт тавьсан тухай ДХЯ мэдээлэв. Олон орны террористууд ийм арга хэрэглэдэг.Эдгээр дэлбэлэлтээс хойш Дели болон Энэтхэгийн өөр томоохон хотуудад аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авч байна. Хөл хөдөлгөөн ихтэй бүх газрыг хяналтад авчээ. Мумбаи бол дэлхийн хамгийн аюултай хотын нэг хэмээн орон нутгийн ажиглагчид үзэж байна. 1993 оноос хойш хотод террорын ажиллагаа удаа дараа явуулсан. Мумбаи 2006 ба 2008 оны хэрэг явдлуудын уршгийг бүрэн арилгаагүй. Тэр үед эхлээд 190, дараа нь 166 хүн хэлмэгдсэн билээ. 2006 онд бөмбөг гол төлөв хот хоорондын галт тэрэг ба тавцан дээр дэлбэлэжээ. 2008 оны 11-р сард Пакистанаас нэвтрэсэн хэсэг зэвсэгт этгээд Мумбаиг булаан эзлэв. Тэд гудамж, ресторан, төмөр замын өртөөнд байсан хүмүүсийг буудан хөнөөв. Дараа нь  хоёр өдрийн турш барьцаанд авсан хүмүүсээр өөрсдийгөө халхавчилж, «Таж Махал» таван одтой зочид буудлаас галласан билээ. Дээрэмчдийн бузар булай ажиллагаа улс орныг донсолгосон юм. Одоо ахин дайрсан байна.

      Энэтхэгийн ДХЯ-ны тэргүүн Паланиаппан Чидамбарамын мэдэгдснээр бол  Мумбаид үйлдсэн дэлбэлэлтүүд нь төлөвлөж бэлтгэсэн террорын дайралт юм. Пакистанд суурьшсан лалын бүлэглэлүүд террорын ажиллагаа явуулсан. Тэд  Мумбаи орших муж улс Энэтхэгийн эрх мэдэлд байгааг  эсэргүүцэж байна. Энэ нь колоничлогдсон Энэтхэг улсын нутаг дэвсгэрийг хоёр улсад хуваасан Английн  Энэтхэг Пакистаны хооронд үүсгэж үлдээсэн маргаантай асуудал билээ. Өнгөрсөн зууны 60-ад оны шувтаргаар  асуулдал зэвсэгт мөргөлдөөнд хүргэв. Тэр үед ЗСБНХУ хөдлөнгөөс оролцсон явдал пакистан-энэтхэгийн дайн зогсоох боломж олгов. Гэвч Дели Исламабадын хоорондын харилцаа түгшүүртэй хэвээр байна. Байдлыг тогтворгүй болгож, нөлөө, боломжоо өргөжүүлэхийг санаархсан хэт даврагсад үүгээр далимдуулж байна гэж Терроризм, мансууруулах бодистой тэмцэх сангийн ерөнхийлөгч Александр Михайлов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Үр нөлөөгөө үзүүлж, эдгээр дэлбэлэлт үйлдэж буй бүлэглэлүүдтэй хамсахад Энэтхэгийн эрх баригчдыг албадахыг оролдож буй  хүчин  Пакистанд байгааг  мөн муж улсад террорын ажиллагаа байн байн явуулж байгаа явдал харууллаа. Орон нутгийн оршин суугчдыг айлгаж сүрдүүлж, байдлыг түгшүүртэй болгох зорилготой  террорын байгууллагууд ийм ажиллагаа явуулдаг» гэв. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Стнгхэд эмгэнэл илэрхийлэв. Терроризмтэй хийх тэмцэлд хамтрасан хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухлыг Оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.