Японы ГХЯ-ны тэргүүн Такэаки Мацумото өнөөдөр өөрийн ажилтнууддаа Өмнөд Солонгосын “Кориан эйр” компаниар нэг сар үйлчлүүлэхгүй байх хориг тавьжээ.  Хориг  7-р сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болох юм. “Кориан эйр” компаний онгоц 6-р сарын 16-нд японы Такэсима /Токто/ арал дээгүүр ниссэний дараа энэхүү хоригийг тавих  болжээ. Энэ арлуудыг Токио  өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд Сеулыг хууль бусаар эзлэн авсан гэдэг байна. Энэхүү нислэг нь өдөөн хатгалгын шинжтэй байсан бөгөөд, онгоцонд сэтгүүлчид, нисэх компаний удирдлагууд явж байжээ.  Японы тал  Сеул нь энэ арал дээрх  өөрийн эрхийг харуулахын тулд  маргаантай нутаг дээгүүр зориуд нислэг үйлдсэн  гэжээ. Өмнөд Солонгосын ЗГ Токиогийн нисэх компаний  үйл ажиллагаатай холбоотойг эсэргүүцэн няцаалт хийв.  Такэсима арлууд нь Японд 1905 онд нэгдсэн байсан юм.Дэлхийн  Хоёрдугаар дайны дараа Сеул нь тэдгээр арлуудыг  Солонгосын  түүхэн арлууд хэмээн зарлан, өөрийн нутаг дэвсгэрт оруулсан аж.  Одоо тэнд жижигхэн гарнизон байрладаг.