Пакистаны Карачи хотод  өнөө шөнө болсон  эмх замбараагүй  байдлын улмаас 8 хүн амь үрэгдэж, хэдэн арван автомашин шатжээ. Засгийн эрх баригчдын гаргаж буй  хүчин чармайлтаас шалтгаалахгүйгээр хотод угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлж буйгаар энэ долоо хоногт Карачи хотод тусгайгийн цэргүүдэд хэт даврагчдаас хотыг цэвэрлэх даалгавар өгсөн байжээ. Гэтэл байдал эрс өөрчлөгдсөнгүй. Мөргөлдөөн нь угсаатны  нөлөө бүхий хоёр бүлэглэлүүдийн хооронд гарсан бөгөөд, тэдний нэг нь пуштун, нөгөө хэсэг нь энэтхэгээс гаралтай ажээ.  Тэд нөлөөлж  буй салбаруудаа хоорондоо хэлэлцэн тохирч  хувааж чадахгуйгээс ийм явдалд хүрчээ, талууд бие биенээ авилгалд идэгдсэн, бага ястнуудыг ялгаварлан гадуурхдаг хэмээн буруушааж байна.