Өмнөд Суданы Төрийн далбааг өнөөдөр Нью-Йоркд  НҮБ-ын төв байранд мандуулна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар  Өмнөд Суданыг тус байгууллагын гишүүнд элсүүлэх тогтоол гаргана. Үүний дараа Өмнөд Суданы төлөөлөгчид Ерөнхий ассамблейн танхимд зассан 6  суудлыг эзлэнэ. Ингэснээр НҮБ нь эгнээндээ 193 гишүүн оронтой болоод байна.  Өнгөрсөн лхагва гаригт АЗ  Өмнөд Суданыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх саналыг гаргасан юм. Тус улс нь бүх ард түмний дунд санал асуулга явуулсныхаа дараа, тусгаар тогтнолоо 7-р сарын 9-ний өдөр тунхаглан зарласан юм. Тэр үед өмнөд, хойд хоёр хэсгийг тусгаарлах саналыг асуулгад  оролцогчдын дийлэхи нь өгсөн юм.