Олон улсын Байгалийн мэдээллийн их чуулган Улаан-Үдэд өнөөдөр нээгдэнэ. Энэхүү хуралдаанаар  тус улсын цахим телевизийн хөгжлийн ирээдүй болон “Цахим засгийн газрын” туршлагыг Сибирьт  нэвтрүүлэх, хэвлэлийн газруудын болон Интернет, бусад нэн шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх юм. Багалийн Мэдээлийн форум /БМФ/  Орос улсын холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн яам, Соёлын яам, Холбооны улсын хэвлэл болон Буриадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агентлагийн ивээл дор явагдаж байна.  Чуулганд 400 гаруй хүн оролцохоос оросын бүс нутгууд, Монгол улсаас төлөөлөгчид оролцох юм. Цахим телевизийн тулгамдсан асуудлууд болон бүс нутгийн телевизийн компаниуд цахим мультиплекс системд шилжин орж буй эдгээр сэдвүүд нь  хурц мэтгэлцээнд  хүргэж мэдэх юм. Монголын төлөөлөгчид  үндэсний цахим нөөцийг байгуулах, тэдгээрийн  хэрэглээг хангах зэргийг илүүтэй  сонирхож байв. Тэд “ Борис Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн номын сангийн цахим хурлыг зохион явуулах зарчим болон хандлагууд “дугуй ширээний ярилцлагад оролцохоор төлөвлөж байна. БМФ нь олон улсын тусгай зохион байгуулсан “БайкалИНФО” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаагаар эхлэх юм. Үзэсгэлэнд мэдээлэл, зар-сурталчилгаа, мэдээллийн технолог, компьютер, цахим, телевизийн тоног төхөөрөмжүүд тавигджээ.