Оросын  үйлдвэрлэл эрхлэгч Юрий Мильнер, Алишер Усманов нар Twitter бичил блогийн үйлчилгээнд зориулан 400 сая доллар гаргана. Тэд дэлхийн олонд түгсэн Интернетийн арван  сүлжээний нэгний бүх хувьцааны 5 хувийг худалдан авах бодолтой байна. 2006 онд байгуулагдсан  Twitter одоо 200 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Мөн Орост 700 мянга орчим хэрэглэгчтэй хийгээд 9-р сар гэхэд идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 1 саяас давж магадгүй юм. Ийнхүү олонд түгж хүртээмжтэй бролсноор явдал зах зээлийн өртөгий нь нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад сонирхолтой болгож байна  гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинжээч Антон Коробков-Землянский «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд  «Бизнесийн хувьд  «Twitter», «Facebook», «ВКонтакте» зэрэг  сүлжээнүүд нь дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа сүлжээ билээ. Ирээдүйд хувьцааг нь илүү өндөр үнээр худалдахын тулд одоо энэ сүлжээнд хөрөнгө оруулахад ашигтай. Хэрэглэгчдийн өсөлт хагас жил тутам хоёр дахин нэмэгдэж, улмаар зах зээлийн өртөг нь өсөн нэмэгдсээр байна» гэв.

     Hudson Sguare Research компанийн үнэлснээр бол  өнгөрсөн онд тус сүлжээ интернет-зар сурталчилгаагаар бараг 200 сая долларын ашиг олсон байна. Мөн үзүүлэлт хөрөнгө оруулагчдад маш их таалагдаж байгаа юм. Гэвч оросууд  Twitter-ийг зөвхөн эдийн засгийн хувьд сонирхоогүй юм. Энэ сүлжээ  улс төрийн шилдэг индэр болсон. Түүний тусламжтайгаар олон улсын үйл явдлыг мэдэж, мэдээлэл харилцан солилцож болно гэж Антон Коробков-Землянский хэлээд  «Улс төрийн үүднээс авч үзвэл Юрий Мильнер  оросын мэдээллийн «давшилтад» суурь тавьж байгаа бололтой. Хэтдээ Twitter мэдээллийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болох байх. Тухайлбал саяхан Барак Обама Twitter-т хэвлэлийн бага хурал хийлгэсэн бол  Дмитрий Медведев тус сүлжээд их анхаарал тавьж байна. Дэлхийн тэргүүлэгч  улс орны удирдагчид  аккаунттай  болж, орчин цагийн идэвхтэй  хэрэглэгчдэд түшиглэж байна» гэв.

    Орос хэлнээ гардаг Twitter-Twirate-н рейтингээр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн бичил блог 1-р байр эзлэж байна. 350 мянган хүн түүнийг уншдаг. Барак Обама, Николя Саркози, Андерс Фог Расмуссен, Дэвид Кэмерон нар тус сүлжээг дэлхийн улс төрийн бодлогын хэрэгсэл хэмээн үзэж байна. НҮБ,НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага , Цагаан ордон, АНУ-ын Төрийн департамент, Их Британийн парламент, ОХУ-ын ГХЯ, сангийн яам, хөдөө аж ахуйн яам зэрэг төр засгийн  байгууллагууд албан ёсны аккаунттай байна. «Эдүгээ дэлхийн нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл  шуурхай чанар, хэрэглэгчдийн тоогоор Twitter-тэй тэнцэж чадахгүй байна. Тус сүлжээ ВВС,СNN дэлхийн мэдээллийн телевизийн сувгуудаас ч илүү олон хэрэглэгчтэй. Орос улсад ч ийм хандлага давтагдаж болзошгүй. Twitter телевизтэй өрсөлдөх бололтой. Ирээдүйн сонгуулиудыг харгалзвал энэ нь нэн чухал » гэж Антон Коробков-Землянский тэмдэглэн хэллээ.