Гадаад эдийн засгийн банк Оросын эдийн засгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Владимир Путины даргаласан тус банкны ажиглагчдын зөвлөлийн хуралдаанаар стратегийн шинэ шинэ санаачилуудыг авч үзэж хэлэлцэв. Гадаад эдийн засгийн банк  өндөр үр дүнд хүрч, 2010 оны дүнгээр цэвэр ашиг нь 1 тэрбум гаруй доллар болсныг ерөнхий сайд хуралдаан дээр онцлов. Өнгөрсөн онд Гадаад эдийн засгийн банкнаас технологийн ба дэд бүтцийн төслүүдэд оруулсан хөрөнгө 13 сая доллартой тэнцэж, дөрөвний нэгээр нэмэгджээ. Эрчим хүчний хэд хэдэн барилга байгууламж, Владивосток хотын олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдын шинэ танхим барих ажил түүнчлэн  шатахуун зөөгч хоёр  хөлөг онгоцны үйлдвэрлэлийг санхүүжүүлсэн байна. Түүнчлэн улс орныхоо дээд зэргийн технологийн  бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд олгосон зээл 2,2 тэрбум долларт хүрлээ.

    Гадаад эдийн засгийн  банкнаас тухайлбал улс орныхоо өмнөд нутагт бүс нутгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд үнэлж барашгүй чухал ач холбогдолтой дэмжлэг үзүүлж байна гэж Владимир Путин хэлээд «Гадаад эдийн засгийн банкнаас  Кавказад хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлэхээр «Хойд Кавказын хөгжлийн корпорацийг» 2010 оны 11-р сард байгуулсан. Одоо тэр  барих  барилга байгууламжууд ба санхүүжүүлэх хөтөлбөрүүдийг сонгон авч байна. 25 мянган хүнийг нэгэн зэрэг хүлээж авах орчин цагийн дэд бүтэц бүхий олон улсын зэрэглэлийн аялал жуулчлалын нэгдлийг төслийн хүрээнд байгуулна» гэв.Банкны төлөвлөгөө Оросын өмнөд төдийгүй Алс Дорнодын бүс нутгийг хамарсан байна. Мөн бүс нутгийг хөгжүүлэхээр банкны охин компании болох тусгай санг байгуулна. Тус сан   оросын ба гадаадын банкуудыг ажилд хамруулж мэднэ гэж засгийн газрын тэргүүн үзэж байна.Сангаас төслүүдийг санхүүжүүлэхэд  2,5 тэрбум  доллараас багагүй хэмжээний хөрөнгийг  2015 он хүртэл  хугацаанд гаргах юм.