Иран интернетийн хяналтаа чангатгаж эхэллээ. Энэ нь лалын шашинт орны интернетийн хэдэн мянган шинэ сайтуудыг хаах зорилготой ажээ. Энэ тухай  британий “Гардиан” сонин нийтэлсэн байна. Энэхүү  алхам нь АНУ-ын “чөлөөтэй  үг хэлэхийг хязгаарлах” хаагдсан сайтуудад орох  шинэ алба байгуулагдах болсонтой холбоотойгоор  Ираны авч буй хариу арга хэмжээ юм. Тухайн үед Иранд интернетийн 5 сая нөөцөд орохыг хаагаад байна. Тэдгээрийн дунд CNN, BBC гээд барууны нилээд хэдэн ХМХ байгаа аж. Саяхан сайтуудыг “шүүх” ажиллагаа зогсч, ираны хэрэглэгчид урьд өмнө орж байсан “Фейсбук” болон “Твиттер” сүлжээ руу орох боломжтой болсон юм. Гэсэн ч энэ нь түр зуурынх  гэдэг нь  сая л тодорхой болов. Энэ ажиллагааг явуулахдаа “шүүх” илүү сайн  системийг хэрэгжүүлж байгаа аж.