Энэтхэгийн эрх баригчид лхагва гаригт Мумбай хотод гарсан халдлагатай холбогдуулан тус улсын нилээд хэдэн хотуудад өндөржүүлсэн аюулгүй байдал тогтоогоод байна. Өндөржүүлсэн байдлыг Мумбай хотод мөн тогтоожээ.  Түүнчлэн онц  байдлыг тус улсын нийслэл Дэли  болон Кальгутта хотуудад тогтоожээ. Хүн ам  их цуглардаг: худалдааны гудамж, кинотеатр, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон тээврийн хэрэгслүүдэд цагдаагийнхан байнга эргүүл хийж  байна. Лхагва гаригт Мумбайд оройн оргил цагийн үеэр хэд хэдэн  цуврал дэлбэрэлт гарсан аж.  Сүүлийн үеийн мэдээгээр 21 хүн нас барж, 140 хүн шархаджээ. Энэ нь 2008 оны 11-р сард  Энэтхэгийн Мумбайд террористуудын үйлдсэн халдлагаас хойш хамгийн том халдлага болж байна. Тэр үед алан хядагчид гурван өдрийн турш 166 хүнийг барьцаалсан юм.