Орос улсын ГХЯ-ны тэргүүн С.Лавров АНУ-д гурван өдрийн айлчлал хийв.  Айлчлалын хүрээнд нилээд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдгээрээс юуны өмнө хүүхэд үрчлэх болон визийн дэглэмийг хөнгөвчлөх асуудлуудаар тохиролцоонд хүрлээ. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеээр хоёр орны  дипломат албаны тэргүүн нар хамтын ажиллагааг тал бүрийн салбарт хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байв. Тэд мөн дэлхийн тулгамдсан хурц  асуудлаар, тухайлбал,  Хойд Америкийн байдлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.  Сергей Лавров, Хилари Клинтон нар ПДХС-ийн асуудлыг ч тойрсонгүй, Оросын ГХЯ-ны тэргүүний үзэж буйгаар энэ асуудал нь хоёр талын “цочуур” болон үлдсээр байна гэв.  АНУ ын ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн уулзалтын үеэр хоёр тал  ДХБ-д Орос улсыг гишүүнээр элсүүлэхэд хамтран ажиллахаа тохиролцов. Орос улс –дэлхийн эдийн засгийн тэргүүлэх орны хувьд ДХБ-д элсээгүй цорын ганц орон билээ.