Ханьдаа эс үнэнч бол  гэр бүл сална гэж олон нитиийн дунд явагдсан санал асуулгад оролцсон оросын иргэд хариулжээ. Энэхүү асуулгыг оросын 46 бүсэд явуулсан байна. Гэр бүл салалтын хоёрдахь гол шалтгаан бол архи гэж тэд үзсэн байна. Гуравдугаарт, мансууруулах бодис хэрэглэдэг бол гэр бүл салах нь зайлшгүй юм гэж тэд үзжээ. Харин тэд сексийн асуудлын хүндрэлийг   гэр  бүлийн харилцаанд ялимгүй нөлөөтэй, тэрний дараа ах, дүү төрөл төрөгсдийн харилцаа болон хүүхэд төрүүлдэггүй эхнэр, нөхрийн асуудлыг тавьжээ. Асуулганд оролцогчдын ихэнхи нь гэр бүлийн ямарч асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэж болно хэмээн үздэг гэжээ.