Өнөөдөр Афганистаны зүүн хойд хэсгийн Каписа мужид францын хүчнийхний баазын дэргэд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Олон улсын эвслийн цэргийн дайчид болон афганы цэргийнхэн болон афганы энгийн номхон ардууд  халдлагын золиос болсон ажээ.Халдлагын хариуцлагыг  талибууд  хүлээсэн байна.  “талибан” байгууллагын мэдээлснээр францын 27 цэргийхэн амиа алджээ. Алан хядагчид мэдээлэхдээ амьалдагсдын дунд францын өндөр албан тушаалтнууд байсан гэжээ. Үүний өмнө цэргийн баазын дэргэд  халдлага гарч байсан бөгөөд, саяхан Францын ерөнхийлөгч тус улсад хийсэн богино айлчлалынхаа үеэр тус баазад ирсэн юм.