Иран улс өөрийн нефтийн хөрөнгийн захтай боллоо.  Хөрөнгийн зах дээр энэ тухай мэдэгдэхдээ: худалдан авагчдад ямар нэгэн хязгаарлалт үгүй гэжээ. Энд зөвхөн израилийн компаниудтай гэрээ хийхийг хориглосон аж. Иран нь дэлхийн  нефть үйлдвэрлэгчид: Саудын Араб, АНУ, ОХУ-ын дараа 4 байранд ордог юм. Нүүрс төрөгч гол худалдан авагчдын жагсаалтанд: Япон, Өмнөд Солонгос, Хятад, Итали, Герман, Энэтхэг улсууд ордог юм.