АНУ-ын ЗХ-ний нэгдсэн цэргийн  штабын дарга  Адмирал Майкл Маллен дөрвөн өдрийн айлалаараа хоёр улсын цэргийн холбоо харилцааг  ойртуулах оролдлогыг  хийв. Харамсалтай нь талууд нилээд хэдэн  эмзэг асуудлуудаар ойртож чадахгуй байлаа, Тухайлбал,  Тайваны болон Өмнөд-Хятадын тэнгисийн асуудлаар холбоотой. 2010 оны нэгдүгээр сард АНУ Тайваньд 6,4 тэрбум долларын өртөг бүхий зэвсэг техник нийлүүлэх төлөвлөгөөнийхөө тухай зарлахад АНУ, БНХАУ хоорондын цэргийн ажиллагаа бараг л “О”. Үүний дараа Вашингтон хэд дахин цэргийн   стратегийн харилцаа тогтоох гэж санаачилга гаргасан юм. Үүний хариуд Бээжин тэдний ийм санал санаачилга төдийлөн сонирхол татахгүй байна гэсэн ойлголтыг удаа дараа өгч байсан. Харин АНУ нь үнэхээр эсрэг зогсоход бус, хамтран ажиллах сонирхолтой байга бол юуны түрүүнд Тайбэйтэй цэргийн харилцаагаа хязгаарлах хэрэгтэй гэж Бээжин үзэж байв.

         Майкл Маллены БНХАУ-д айлчлах үеэр Тайваний асуудлаар хэд хэдэн мэдэгдлүд гарч байсан.  Бээжин үүнтэй зэрэгцэн бид хамтран ажиллахад бэлэн,харин та нар л хичээ гэсэн юм ойлгуулсан аж. Цэргийн жанжны  айлачлалын үеэр Хятадын тал дээд зэргийн нээлттэй буйгаа харуулсан. Тэрч байтугай америкийн зочинд хамгийн нууцалдаг их бууны  хоёрдугаар хороог хүртэл харуулжээ.Энэ нь стратегийн цөмийн хүчнүүдийг удирддаг газар шүү дээ.  Тэрээр Дунфэн-11 баллистик пуужинг бас үзжээ. Түүнд Хятадын Цэргийн нисэх хүчинд хэрэглэгдэж байгаа СУ-27 сөнөөгч онгоцоор   үзүүлэх тоглолтыг хийж үзүүлжээ. Гэхдээ хичнээн илэн далангүй байлаа ч гэсэн, хятадын тал өөрийн  аюулгүй байдлыг мартахгүй байсан юм. Америкийн зочинд Тайваньд орчин үеийн зэвсэг худалдавал хоёр талын харицаанд сэв сууна гэдгийг ойлгуулжээ. Тайваний асуудал нь хоёр талын харилцааг хэвийн хөгжүүлэхэд нилээд удаан саад болно гэдэгт  Оросын  ШУА-ийн АНУ, Канад судлалын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв итгэлтэй байна. «Энд америкийн атлд багагүй төөрөлд ороод байгаа юм. Тэрээр Тайваний эргэн тойронд болон  Тайванийг Хятад улсад нэгдэн ороход нэгэн адил, Хятад улс цэргийн хүчээ нэгтгэнэ гэж үзэж байгаа юм. Үүнд  АНУ нь өөрийн байр сууринаас, өөрийн онцлогоос,  өөрийн нөхцөл байдлаас уг асуудалд хандаж байгаа нь мэдээж юм. Ялангуяа, тэдэнд бүхнээс давамгай цэргийн хүч бий. Тйимээс АНУ нь өнөөдөр Тайваний хоолойд байдлыг тэнцвэржүүлэх үүднээс Тайваньд зэвсэг нийлүүлж байна. Харин хятадын гүн ухаан бол тэс өөр юм. Тэд цаг хугацааг хэдэн арван, зуун, мянган  жилээр сонждог, тэгээд ч тэд Тайвань болон эх газрын Хятад нь нэг улс гэдэгт итгэдэг. Хятад улсын  мэдэгдэл нь илүүтэй улс-төрийн шинж чанартай байдаг юм. Хятадууд яриандаа байнга Тайваний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг цохон тэмдэглэдэг юм. Харин энд Бээжин  буулт яасан ч хийхгүй нь мэдээж хэрэг юм» гэж Павел Золотарёв хэллээ.

   Хятадын тал Өмнөд-Хятадын тэнгисийн нутаг дэсгэрийн асуудалд  буулт хийхэд бэлэн биш байна.  Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар Вьетнам, Филиппин, бусад орнууд  АНУ- аар зуучлуулахад Хятад эрс дургүйцаж байна. Хэрвээ  нутаг дэсвгэрийн асуудлаар  маргаан байгаа бол  зуучгүйгээр бидэнд ханд  гэж хятадын тал ил тод  хэлж байна. АНУ-ын филиппины армийг шинэчлэх,  Б төлөвлөгөөнөөс Хятад улс болгоомж мөн Вьетнамын цэргийн хамтын ажиллагаа болон тус бүс нутагт цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөнөөс  сэрэмжилж байна. Айлчлалын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр талууд хурц үг хэлэхгүйгээр тойрч чадсангүй. Маллены  саяхны АНУ, Япон,Австралийн цэргийн хамтарсан сургуулилт аль эртнээс төлөвлөгөөтөй байсан гэсэн   мэдэгдлийн хариуд  Хятадын  Ардын чөлөөлөх армийн Ерөнхий штабын дарга  Чэнь Биндэ тэмдэглэхдээ тэр төлөвлөгөөг өөрчилж болох л байсан гэжээ. Хятадын уламжлалт шүүмж АНУ-ын цэргийн төсвийг нилээд ёжтойхон шүүмжилж орхив.  Чэнь Биндэ америйкийн мэргэжил нэгтэндээ хямралын дараах үед АНУ-ын эдийн засаг “татвар төлөгчдийн мөрөн дээр хүн ачаа болсон”  цэргийн зардлаа багасгахгүй юм уу гэж хэлээд амжив. Цэргийн хүчин гэдэг бол эдийн засгийн хөгжлийн үргэлжлэл юм. Энэхүү хичээлийг Маллены ойлгосон бололтой. Үүнд түүний хятадад хийсэн 4 хоногийн айлчлалын талаар хийсэн мэдэгдэлдээ «Хятад бол осч байгаа цэргийн гүрэн биш, тэр өсдгөө аль хэдийнэ өссөн» гэж ээ.