Орос-америкийн харилцаа сайн хөгжиж  байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны чиг шугам хоёр талын   харилцааны хөгжлийн талаар мэдэгдэхдээ: хоёр талын харилцаа нь Цагаан Ордны эздийн урьд өмнийн бодлогоос  зарчимын хувьд ялгаатай гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров манай радиогийн Вашингтон дахь студид  өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. ГХЯ-ны тэргүүн “Оросын дуу хоолой” радиогийн студийг нээсэнтэй холбогдуулан америкчуудад талархал дэвшүүлж , энэ нь америкчуудад Орос улстай сайн танилцахад  тус нэмэр болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Оросын Гадаад хэргийн яамны тэргүүн  АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэрээ  америкийн улс төр судлаачид уулзалт хийхийн зэрэгцээ Ойрхи-Дорнодын сайд нарын түвшиний  “дөрвөлийн” хуралдаанд оролцсон юм.Палестин-израилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар зохиогддог Ойрхи-Дорнодын “Дөрвөлд” Орос, АНУ, ЕХ, НҮБ ордог юм.   “Оросын дуу хоолойн” Вашингтон дахь студид С.Лавров олон улсын байдлын хамгийн хурц асуудлаар болон орос-америкийн харилцааны нарийн асуудлуудыг  ярьлаа.

    Лавров  үүнийг тайлбарлахдаа:  Дмитрий Медведев,  Владимир Путины нарын хэн хэн нь ерөнхийлөгчийн алба хашихдаа АНУ-ын өмнөх ерөнхийлөгч  Жорж Буштэй тун сайхан харилцаатай  байсан. Гэхдээ “сайхан” харилцаа  нь зөвхөн ерөнхийлөгчийн түвшинд л үлдсэн юм гэж сайд тэмдэглээд «Хангалттай бус түвшинд бид нилээд хиймэл “цочроогчтой” тулгарч байсан, гэхдээ засгийн эрхэд ардчилагчид  гарч ирэхэд байдал өөрчлөгдсөн юм. Харин  одоо  ерөнхийлөгчийн хувийн сайн харилцаан дээр тулгуурласан төдийгүй хамтын ажиллагаа ч сайхан хөгжиж байна. Үүний нэг жишээ: АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын болон ажлын 20  хэсгийг зохицуулдаг хоёр улсын ГХЯ-ны тэргүүн  нарын оролцоотой   ерөнхийлөгчийн комиссийн үйл ажиллагаа харуулж байна. Шинэ Засаг захиргааны шинэ хандлага  СДЗ-3 чухал баримт бичигт гарын үсэг зурж, АНУ-ын Конгресс батлахад тус дэм болсон юм» гэлээ. Орос улстай Европын ПДХС-ийг хамтран байгуулах тухай ч ярьсан. Одоохондоо энэ асуудалд дэвшил гарч чадаагүй л байна. 2009 онд хоёр улсын ерөнхийлөгч нар пуужингийн довтолгооны эсрэг нийтлэг дүр зургийг  шинээр боловсруулахаа мэдэгдсэнийг   сайд сануулав. Энэхүү асуудлаарх яриа, хэлэлцээ нь  өнөөг хүртэл Орос, АНУ, НАТО-гийн оролцоотой үргэлжилсээр байна. Хэдийгээр  яриа хэлэлцээ дуусаагүй байгаа ч гэлээ НАТО нь АНУ-ын стратегийн дагуу  ПДХС-ийн элементүүдийг  суурьлуулж байна.

   Ойрхи-Дорнод, Хойд Африкийн байдлын талаар сайд яриандаа Муаммар Каддафийн дэглэмийг  Орос улс хөндлөнгөөс дэмжиж байна гэсэн  өрнөдийн шинжээчдийн таамгийг эрс няцаав.  Каддафи нь энгийн номхон иргэдийг бөмбөгдөх тушаал өгч байсныг сануулаад үүнийг  Орос улс тэр даруйд нь буруушаан Ливийн цэргийн ажиллагааг нэн даруй зогсоон, Ливид бүх төрлийн зэвсэг нийлүүлэхийг хорьсон НҮБ-ын  АЗ-ийн 1970 тоот тогтоолыг дэмжисэн  гэв. Гэхдээ үүний дараагийн буюу Ливид агаарын нислэггүй  бүс тогтоох 1973 тоот тогтоолыг Орос улс дэмжээгүй юм.  Юуны өмнө энэ нь улс орнуудад өмнөө тавьсан зорилгодоо ямарч аргаар хүрэхэд  боломж олгосон юм. Энэ нь хуурай газрын ажиллагаа явуулах зорилго байсан гэж Вашингтоны студийн зочин айлтгав. «Орос улс  залшгүй тохиолдолд хүч хэрэглэх,  хил зөрчих зэрэг хязгаарыг тогтоох  гэсэн юм. Харамсалтай нь яриа, хэлэлцээний  түншүүд маань тогтоолын заалтыг хэлэлцэх бидний саналыг  няцаан, төслийг анхны хувилбраар нь баталсан.   Тогтоолын зорилгыг Орос улс дэмжсэн, гэхдээ хэрэгслүүрийг биш. Бид бидний хориг тавих эрхийг ашиглаагүй, бид Хятад, Герман, Энэтхэг, Бразил улсуудын нэгэн адил түдгэлзсэн санал өгсөн. Харамсалтай нь бидний сэрэмжлүүлэг үндэслэлтэй байсныг одоо харж байна» гэж Сергей Лавров хэллээ. Ливийн хямралыг энхийн  замаар шийдвэрлэх яриа, хэлэлцээ үргэлжилж байна, гэхдээ үүнд Каддафийн байр  суурь үгүй  байна гэж сайд тэмдэглэв. Бас нэгэн халуун  цэг болох Сирид  байдал тэс өөр байна.  С. Лавров  сирийн сөрөг хүчнийхэн эрх баригчдын санал санаачилгыг уриалгахан  хүлээж авах нь зүйтэй юм гэж байна. Сирийн асуудлыг яриа, хэлэлцээний замаар шийдвэрлэх боломж эрх баригчид,  сөрөг хүчнийхэнд хэн хэнд  байгаа гэдэгт Оросын ГХЯ-ны тэргүүн найдаж байна.