Йемений сөрөг хүчнийхний фракцуудын хооронд гарсан байлдаан Саудын арабын хил орчимд болж байна. Өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн Йемений зэвсэгт мөргөлдөөн нь суннитын сөрөг хүчний үндсэн нам “Ислах”-ын алан хядагчид,  шиитийн хоутистуудын хөдөлөгөөний хооронд болжээ.  Сүүлд ирсэн мэдээгээр 23 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ. Мөргөлдөөний шалтгаан нь Йемений засгийн эрх баригчдын эсрэг тэмцэж буй шийтүүд,  суннитуудын алан хядагчдын тал  хоёр сарын өмнө эзлэн авсан цэргийн баазыг “албан ёсны сөрөг хүчнийхэнд “шилжүүлэхээс татгалзснаас  болжээ.  Хил орчим  гарч байгаа ийм мөргөлдөөн нь Саудын Арабыг түгшээж байна.