ОУВС-ийн ерөнхийлөгч хатагтай Кристин Лагард өөрийн нэгдүгээр орлогчийн албан тушаалд  америкийн иргэн Дэвид Липтоныг томилжээ. Үүний өмнө Липтон нь АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх байсан юм. ОУВС-ийн дэд тэргүүнээр хятадын Төв банкны дэд тэргүүн Мин Жугийн нэрийг дэвшүүлсэн байв. Ингэснээр европын иргэн тэргүүлдэг тус байгууллагын тэргүүн дэд сайдын албан тушаалыг  америкийн иргэн   эзлэдэг гэсэн бичигдээгүй хууль хадгалагдсаар байна.  Хятадын төлөөлөгч ОУВС-д анх удаа өндөр албан тушаалд томилогдлоо. Мин Жу нь зургаан жилийн турш Дэлхийн банканд ажиллсан бөгөөд ОУВС-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан юм. ОУВС-ийн тэргүүн өөрийн орлогчуудыг томилж, тэднийг  гүйцэтгэх  зөвлөл батладаг гэж ОУВС-ийн хэвлэлийн мэдээнд дурьджээ. Лагард нь тус байгууллагын тэргүүнд нэр дэвших үеэр  тус байгууллагад хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчдийг нэгэн адил ханганах гэж амлаж байжээ.