Орос улс хувь нийлүүлсэн  УБТЗ-ын  дүрмийн санг нэмэгдүүлэхээр хөрөнгө  санхүү гаргажээ. Харин одоо бол монголын талын хөрөнгө оруулалтыг хүлээж байна. Сануулахад: УБТЗ компанийг нь 60 жилийн өмнө Орос, Монгол улсууд  хамтарч байгуулсан юм. 2009 оноос оросын төрийн корпорац болох “Российские железные дороги”/ Оросын төмөр зам / холбооны улсын үнэт цаасны багцыг эзэмших болсон юм. УБТЗ нь энэ гурван жилийн хугацаанд ОТЗ компанитай хамтрахдаа монголын төмөр замыг зөв тийш нь өөрчлөх боломжуудаар хангагдсан юм гэж ОТЗ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Перцев хэлээд «2009 онд Мандал-Даваа хэсгийн хооронд 108 км зам тавьсан. Энэ нь галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх боломжтой болгосон юм. ОТЗ нь Наушки-Улаанбаатарын хооронд галт тэрэгний хөдөлгөөний үйлчилгээг зохион байгуулж байна. Монголд 1350 гаруй ачааны вагон болон илчит тэрэг шилжээд байна. Илчит тэрэгнүүдийг тусгайлан монголын цаг уурын эрс тэс уур амьсгалд тааруулан угсарсан юм.Түүнчлэн,бид монголын төмөр замд засвар үйлчилгээний ажилд нь тусладаг юм. Үүнд оросын мэрэгэжилтнүүдийг татан оролцуулдаг. ОТЗ нь монголын төмөр замын нэвтрэх чадвар дээр хяналтын ажлыг явуулсан. Одоо нэг, хоёр царигтай зам дээр, илүү цариг, бүр дөрөв хүртэл царигтай зам бий болгоно» гэлээ.

  Үүний тулд санхүүг нэмэгдүүлэх шаардлагатай. УБТЗ-ын дүрмийн сан 250 сая доллар болж нэмэгдэх ёстой юм. Ингэхдээ орос, монголын талууд тэнцүү хөрөнгө оруулах ёстой юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ тухай  Гэрээнд гарын үсэг зурсан юм. Эдгээр хөрөнгө оруулалт нь Монголын  төмөр замын цаашдын хөгжил,шинэчлэлд чиглэгдэх ёстой юм гэж Дмитрий Перцев тэмдэглээд «2009 онд монголын төмөр замыг хөгжүүлэх концепцыг боловсруулсан юм. Юуны өмнө шинэ төмөр зам барихаар төлөвлөж байна. Энэ нь төмөр замын дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх боломж олгох юм. Түүнчлэн, төмөр замын салаа мөчир нь Монголын томоохон  хотуудыг холбох зорилготой юм. Эцэст нь хэлэхэд, ашигт малтмалыг боловсруулах ирээдүйтэй төмөр замын шугамыг  барьж байгуулах нь нэн чухал юм» гэв.

  Сүүлийн заалт тун чухал юм шүү. ОТЗ нь Сайншанд-Бяантүмэнгийн хэсэгт  гол хүчин  чармайлтаа төвлөрүүлэхээр  төлөвлөж байна.Сайншандын нутагт ураны томоохон орд газар байдаг юм. Саяхан ОТЗ тэргүүтэй консорциум нь Монголын таван толгойн нүүрсний уурхайн төслийн 36 % авах болсон тухай мэдээлсэн . ОТЗ нь  ажлыг болон ашгаа   хэрхэн хуваарилахаа хараахан ойлгоогүй л байна. Тендерийн дүнгээр Оросын ОТЗ тэргүүтэй консорциум 36%, Хятадын компани 40%, АНУ-ын компани 24% эзэмшихээр болжээ. 1100 км төмөр замыг хамтаран  барьж байгуулах гэж байна. Оросын ОТЗ  компаний ерөнхийлөгч Владимир Якунин монголын ЗГ-ын энэхүү шийдвэрийг тайлбарлахдаа: тал бүрээс чангаах тэргэнцэртэй зүйрлэсэн юм. Аль болох шуурхай, аль зүг рүү тэргэнцэр явах нь дараагийн яриа, хэлэлцээгээр яригдах асуудал юм.