Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар өнөөдөр  Вашингтонд сирийн асуудлыг хэлэлцэнэ. Саяхан АНУ  сирийн ерөнхийлөгч Башар Асадыг өөрийн ард түмний итгэлийг алдаж байна гэж хурц шүүмжилсэн юм. Вашингтон  сирийн эрх баригчид   ардчилсан өөрчлөлтүүдийг хийх эгзэгтэй цагийг алдсан гэж тодорхойлжээ. Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгийг тус улсын байдлыг тогтворжуулахын тулд сирийн ерөнхийлөгч Башар Асадтай яриа, хэлэлцээ хийхийг уриалж байгаа юм. Москвагийн байр суурь нь сөрөг хүчин болон засгийн газрын хооронд энхийн яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. “ Загсийн газрын хүчийг тусгаарлах нь ливийн хувилбарыг давтахад хүргэх бөгөөд  энэ нь сирийн ард түмний эрх ашигт нийцэхгүй “хэмээн “Оросын дуу хоолой”радиод өгсөн ярилцлагадаа Оросын ГХЯ-ны тэргүүн  цохон тэмдэглэв.