Dolce&Gabbana -гийн Загварын Ордон люкс  зэрэглэлийн тансаг бараа борлуулагчдын тэргүүлэгч Yoox брендын хамт өөрийн онлайн дэлгүүр нээж ажлуулахаар болжээ.Орос, хятад, гээд нийт долоон хэл дээр бараа бүтээгдэхүүнээ сурталчилна гэж оросын “Ведомости” сонинд нийтэлжээ. Эхний гурван сард захиалсан барааг үнэгүй хүргэж байх ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар орос, хятадын зах зээл нь тансаг хэрэлгээний хамгийн их борлуулалттай зах зээл юм.